
Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 07-д болох "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийн талаар мэдээлж байна.
ЧД-ийн нутаг дэвсгэрт 08-18 цагийн хооронд буюу 10 цагийн турш бүрэн хөл хорио тогтооно. Хөл хорио тогтоосон хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн хугацаанд нийтийн тээвэр зорчихгүй гэв.
Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр, АНН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Нэг өдрийн сургуулилалт учраас иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хилийн заагийн гадуур нийтийн тээвэр үйлчилнэ. Дэлгүүр, үйлчилгээний газрууд ажиллахгүй. Тус дүүргийн иргэд хэрвээ ажиллах бол өглөө 08 цагаас өмнө ажилдаа очсон байх ёстойг анхааруулж байна.
Мөн тус дүүрэг нь 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамарна. Хөл хорионы үед цэргийн зэвсэг, техник хэрэгсэл ороод ирэнгүүт иргэд цочирдож болзошгүй тул урьдчилсан мэдээлэлд анхаарч, заавар зөвлөмжийг дагахыг анхааруулж байна. 2129 албан хаагч хяналт тавина. Зайлшгүй тохиолдолд нэвтрүүлэх 9 орц гарцыг гаргасан. Шаардлагатай тохиолдолд мөн 103 түргэн тусламж дуудахад бэлэн байдалд ажиллана. Мөн гэр хорооллын иргэд хөл хорионы үед худгаас ус хэрхэн авахыг харуулсан зураг авалт хийнэ.
ЧД-ийн 150 гаруй иргэд дадлага сургуулилалтад оролцуулна. Иргэдийг олноор цуглуулахгүй. Гэхдээ гэрээсээ гарахгүйгээр өгч буй мэдээллийн дагуу ажиллана. Цар тахлын үед бид ямар нөөцтэй, яаж ажиллахыг турших юм