
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараагийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид 28 улсаас 800 гаруй иргэнийг татан авах үйл ажиллагааг зохион байгууллаа. 28 улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын албан хаагчдын хичээл зүтгэлийг энд мөн дурдах хэрэгтэй.
Татан авах ажиллагааны баг нэгийг нь баярлуулж нөгөөг нь гомдоох хэцүү сонголттой нүүр тулж байдгийг хэлье. 10076 иргэн эх орондоо ирэх хүсэлт санал гаргасан байна. Энэтхэг, Турк улс руу тусгай үүргийн нислэгийг хийхээр судалж байна" гэв.