
Улсын онцгой комиссийн хуралдаанаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төв үүд хаалгаа нээж байна.
16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхөөр боллоо.
Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авна.