
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн эцгийнхээ амийг бүрэлгэж, цогцсыг нь ууланд нуусан хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү албан ёсны мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас нэг хүний амь нас эрсдэж, хүү нь хэрэгтэн болсон харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын иргэн 39 настай эрэгтэй ор сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл аймгийн цагдаагийн цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалтын явцад иргэн Н гэгч нь мөн сарын 22-ны өдөр архидан согтуурч, гэртээ агсамнаж ууган хүүтэйгээ маргаан үүсгэсэн нь тогтоогдсон. Үүний улмаас хүү эцгийнхээ амь насыг хохироож, хэргийг далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг нуусан хэрэг гарсныг аймгийн цагдаагийн газар шуурхай ажиллаж илрүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" хэмээлээ.