
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпийн гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамжийн хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрч нэмэгджээ. Үүнээс үүдэн Энхтайваны өргөн чөлөөний ачаалал эрс нэмэгдэх болжээ.
Үүнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамж руу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө.
Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамж руу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.