Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийж хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Тэгвэл тус дүүрэгт “COVID-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын хүрээнд тусгай зориулалтын автомашинаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус дүүрэгт халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын үйл ажиллагаанд тусгай зориулалтын автомашинаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа юм.



