
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, шилдэг аймгаар шалгарч шагналаа гардан авлаа.
Тус аймаг ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг хамгийн их хуваарь бууруулжээ. Төр засгийн бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг сайжруулж иргэн төвтэй төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгосон гэж үзсэн байна. Ийнхүү 2017, 2018, 2019 оны ажил амжилтаараа Монгол Улсын 21 аймаг, дүүргээ тэргүүлжээ.