АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USDA)-аас Монголын талд олгох буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, тус агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Томас Харди нар гарын үсэг зуржээ. Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр нийт 2.6 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх юм. Үүнээс АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA) 2.2 сая ам.доллар, үлдсэн 390 мянган ам.долларыг “Викс групп” хамтран санхүүжүүлэх юм байна. Дээрх 2.2 сая ам.долларын хөрөнгөөр Иргэний нисэхийн хяналтын тогтолцоог сайжруулах, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартын дутагдлын шинжилгээ хийж, нөхөх ажлыг зөвлөх үйлчилгээний “Викс групп” гүйцэтгэх аж. Улмаар Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор буюу 2027 онд Холбооны нисэхийн захиргааны IASA аудитаар шалгуулахаар болжээ.
Буцалтгүй тусламжийн уг хэлэлцээрийг албажуулснаар хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, АНУ хооронд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтойг талууд энэ үеэр цохон тэмдэглэв.
Л.Ням