Арваннэгдүгээр сарын 2-ны шөнө хакерууд Европын долоон орны дэлгүүрүүдийн хөргүүрийн системыг эвджээ. The Guardian сонины мэдээлснээр, Бельги, Швед, Нидерланд, Эстони, Люксембург, Финлянд, Ирландад ийм асуудал гарсан байна.
Хакерууд хөргөлтийн төхөөрөмжийн хяналтын системд нэвтэрч, температурын тохиргоог өөрчилсөн байна. Зарим тохиолдолд хөргөхийн оронд төхөөрөмжүүд 50 хэм буюу түүнээс дээш хэмд халаажээ. Энэ нь дэлгүүрүүдийг шинэ болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас яаралтай гаргахад хүргэв.
Халдлагын ихэнх нь Бельгид бүртгэгджээ. Euronews-ийн мэдээлснээр, Delhaize-ийн ойролцоогоор 40 дэлгүүр, Carrefour болон Intermarché супермаркетуудын тус бүр 15 салбар, мөн IKEA-ийн нэг дэлгүүр өртсөн байна.
Шведи, Ирланд, Нидерланд, Эстони, Люксембург, Финландад ч асуудал гарсан. Зарим дэлгүүрүүдэд ажилчид хөргөгчийг буцааж шаардлагатай хэмд оруулж чадаагүй байна. Яг ямар хохирлыг тооцоолж байгаа бөгөөд хакеруудын хэн болохыг тогтоогоогүй байна.
Үүнтэй төстэй халдлага аравдугаар сард Францад болж, олон зуун жижиглэн худалдааны цэгүүд хохирсон юм.
Ухаалаг төрхөөрөмж зарим талаараа . . .