Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн, худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, эх оронч худалдан авалтыг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд энэ удаа 50 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр, гар урлаачдын төлөөлөл оролцож байгаа аж. 18 дахь удаагийн уг үзэсгэлэнгээр хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шинэ загвар, онцгой сонголтуудыг танилцуулж байгаа аж. Мөн арьсан бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгчдийн 50 000 төгрөг тутамд нэг сугалааны эрх олгон, азтан шалгаруулж буйг “Мишээл экспо” төвөөс мэдээллээ.
С.Дулам