Хэрэв та ХААН Банкны ЮнионПэй карт эзэмшигч бол 2026 оны 11-р сарын 3-наас 12-р сарын 3-ныг дуустал олон улсын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийж, үнийн дүнгийн 5%-ийг буцаан авах боломжтой боллоо.
Буцаан олголт авах онлайн худалдааны вэбсайтууд:
- Trip.com
- Apple
- Booking.com
- Amazon
- Agoda
АЯНЫ НӨХЦӨЛ
Diamond кредит карт:
- Худалдан авалтын доод нийлбэр дүн: 100,000 төгрөг
- Худалдан авалтын дээд нийлбэр дүн: 6,000,000 төгрөг
- Буцаан олголтын доод хэмжээ: 5,000 төгрөг
- Буцаан олголтын дээд хэмжээ: 300,000 төгрөг
Бусад төрлийн ЮнионПэй карт:
- Худалдан авалтын доод нийлбэр дүн: 100,000 төгрөг
- Худалдан авалтын дээд нийлбэр дүн: 4,000,000 төгрөг
- Буцаан олголтын доод хэмжээ: 5,000 төгрөг
- Буцаан олголтын дээд хэмжээ: 200,000 төгрөг
Буцаан олголтыг 2026 оны 12-р сарын 10-ны өдөр таны ХААН Банкны дансанд шилжүүлнэ.
Харилцагч хэдэн ч ЮнионПэй карттайгаас үл хамааран, хамгийн өндөр дүнтэй онлайн худалдан авалт хийсэн нэг картад буцаан олголт олгоно.
Онлайн худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс:
- Худалдан авалт хийх вэбсайтын журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
- Барааны үнэ, хэмжээ, хүргэлтийн нөхцөлийг нягтлаарай.
- Төлбөрийн дүн, валют болон захиалгын мэдээллээ шалгасны дараа гүйлгээг баталгаажуулаарай.
- Онлайн худалдан авалтын гүйлгээгээ ХААН Банкны Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр шалгаарай.
- Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, картын ард байрлах гурван оронтой CVV код зэрэг мэдээллээ бусдад задруулахаас сэргийлээрэй.
Жич: ХААН Банкны байгууллагын ЮнионПэй карт энэхүү аянд хамаарахгүй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк