Хавар айлчилж, цас ханзарснаас хойш (энэ сарын 28-ны байдлаар) Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Мөнххаан, Хэнтий аймгийн Биндэр суманд түймэр гарлаа.
Дөрвөн аймгийн долоон суманд гарсан эдгээр долоон түймрийн уршгаар 1.5 га ой, 15350 га тал хээрийн талбай өртжээ. Мөн хоёр гэр, нэг саравч шатаж, 40 мал хорогдсон байна.
Түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч зургаан автомашинтай, Хилийн цэргийн анги, байгууллагаас 61 албан хаагч найман машинтай, орон нутгийн 197 иргэн 24 машинтай дайчлагджээ.
Х.ЭРХЭМ