Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулсан муай тайн сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монголын баг дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад оролцож, 78 орны 1480 тамирчинтай өрсөлдлөө. Тэднээс хөвгүүдийн 11 хүртэл насныхны ангилалд “Victory” клубийн Г.Анирган, 13 хүртэлх насныхад “Дайчин Монгол” клубийн тамирчин Б.Мөнхсайхан түрүүлэв. Охидоос 15 хүртэлх насныхад Б.Бадам, 17 хүртэлх насныхад Ч. Есүй, Т.Сарнай (“Victory” клуб) нар дэлхийн аваргаар шалгарсан юм. Түүнчлэн аваргын төлөө өрсөлдсөн тулаанчдаас Т.Тэлмүүн, М.Ану- Үжин (17 хүртэлх нас) мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл A.Соёмбо, M.Бямбацогт, B.Мөнгөншагай, Ц.Мишээл, М.Ариударь, С.Баяннуур нар хүрэл медалийн төлөө тулаанд өрсөлдөгчөө ялж, шагналын тавцанд зогссон. Манай улсын тамирчид багийн дүнгээр 12 дугаар байр эзэлжээ.