УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр эхлүүлэх байсан боловч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас өнөөдөр нээхээр болгож хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг заасан зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсны дараа буюу өнөөдөр ээлжит бус чуулганыг нээнэ.
Чуулганаар ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.