Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсон.
Тиймээс эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагт мөн адил өөрчлөлт оруулж байхаар шийдвэр гаргасан. Үүний дагуу ирэх сарын 1-нээс айл өрхийн өдөр, шөнийн тариф болон аж ахуйн нэгжийн өдөр, оройны тариф мөрдөх цагт өөрчлөлт оруулна.
Тодруулбал, өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болох юм.