Нөгөөдрөөс загас барьж болохгүй. Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Энэ хугацаанд үржлийн үе нь тохиох учраас тэр. Уг хориглолтын дагуу гол, нуур зүглэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас иргэдэд анхааруулжээ. Үржлийнх нь үед халдвал тухайн төрөл устах магадлалтай. Жишээ нь, хадран загас 10.000-12.000 түрс шахдаг ч 1000 түрс тутмын нэг нь жараахай болдог аж.
Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж ан агнасан, загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна. Загас агнаж буй, эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцах аж.
Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй учир Амьтны тухай хуульд зарим цөөн зүйл загасыг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг. Жишээ нь,
Дархадын цагаан загасыг VIII.1-X.20
Буйр нуурын загасыг V.15-VIII.1
Омоль загасыг VIII.30-X.30
Зарам загасыг IX.5-I.30
Алтайн сугас загасыг VI.15-VIII.31 хүртэл агнахыг хоригложээ.