Ерөнхий сайд ШХАБ-ын уулзалтад оролцохоор төлөвлөжээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөр болон ШХАБ-ын төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
2025-11-11
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн нэн тэргүүнд хүний хөгжил байна
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 18.00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. Аливаа улс хөгжлийн бодлогоо таван жилээр тодорхойлж, түүнийхээ дагуу төсөл, хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлдэг. Манай орон ч зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тав, таван жилээр хөгжлөө тодорхойлж байсны илрэл нь зарим хүнийг V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч гэх тэмдгээр төрөөс шагнадаг явдал. Өдгөө ч БНСУ, БНХАУ зэрэг зарим улс хөгжлөө энэ хугацаагаар тодорхойлсоор буй. Тэгвэл Монгол Улсыг 2026- 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй уялдуулж боловсруулсан аж.
2025-11-10
"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт "Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2025-11-05
ЭМДЕГ ын даргаар Ц.Батбаатарыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэг томилгоо хийгдэв. Засгийн газрын тогтоол гаргаж, Ц.Батбаатарыг ЭМДЕГ ын даргаар ажиллуулахаар боллоо. Ц.Батбаатар нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
2025-11-05
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн тос олборлохоор төлөвлөжээ.
2025-11-03
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэг байгуулжээ. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхам хийж тэмцэх нь уг ажлын хэсгийн үүрэг аж. Үүнд ТЕГ, АТГ, ЦЕГ болон бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гаалийн болон Татварын ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оруулсан байна.
2025-10-31
ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
2025-10-28