Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөр болон ШХАБ-ын төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Жил бүр болдог уг хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцохоор төлөвлөжээ. Гэхдээ эцсийн шийдвэр нь хараахан гараагүй гэнэ. Учир нь МАН-ын Их хурал энэ сарын 15-16- нд болж, намын даргаа эцэслэн сонгоно. Уг сунгаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар дахин өрсөлдөх юм. Мөн тус намын гишүүн, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав танхимаас нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр намын даргын сонгууль нааштай шийдэгдвэл Ерөнхий сайд Москваг зорих бололтой.
С.Уул