ЭЕШ энэ лхагва гарагт эхэлнэ
Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.
2025-06-16
Багшийн хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлнэ
Боловсролын яамныхан багшийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Үүний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүн худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр аж ахуйн нэгж, арилжааны банкууд болон бусад салбарын төлөөлөлтэй ярилцсан.
2025-06-10
Манай улсын их, дээд сургуулийн дипломыг БНХАУ хүлээн зөвшөөрлөө
БНХАУ-аас манай оронд суралцаж буй оюутнуудын боловсролын чанар, сургалтын нөхцөлийн талаар тус улсын Боловсролын солилцооны үйлчилгээний төв (CSCSE) өнгөрсөн онд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд үндэслэн дээрх төвөөс Монгол Улсын их, дээд найман сургуулийн сургалтын чанар сайжирсан буюу “хэвийн” ангилалд багтааснаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, нэр бүхий их, дээд сургуулиудын дипломыг Хятадын тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, оюутнууд нь өөрийн улсад боловсролын зэргээүнэлүүлэхэд асуудалгүй болж буй юм.
2025-05-26
Сүлжээ гацаж, үнэлгээний шалгалт үлгэр болов
Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өнгөрсөн даваа гаргаас эхлүүлсэн. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг шалгалтад ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн 850 мянга орчим сурагч оролцож, 30 мянган багшийн “хувь заяа”-г шийдэх юм. Өөрөөр хэлбэл, түүврийн аргаар сонгогдсон сурагчдын үнэлгээгээрнь багш нарын ажлын үр дүнг тооцно. Үүнийг бодит үнэлгээ болж чаддаггүй, хэт өрөөсгөл хэмээн багш нар шүүмжилдэг ч Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвийнхөн заавал авах ёстой хэмээн улайрч, хүчээр шахуу зохион байгуулдаг билээ.
2025-05-15
Докторантуудын зургаа хувь нь л байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурдаг
Улсын хөгжил, шинжлэх ухаан, эдийн засгийн чадамж, нийт хүн амын тоо зэрэгтэй харьцуулахад Монголд докторын зэрэг горилогч олон боловч байгалийн шинжлэх ухаан, математик, инженер, мэдээлэл, харилцааны технологи, үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх, ач холбогдолтой салбарт ахисан түвшинд суралцагч эрс цөөрснийг багш, судлаачид хөндөж байна. Одоогийн байдлаар манай улсад 5500 орчим хүн докторын хөтөлбөрт суралцаж буйгаас 62.9 хувь буюу 3454 нь бизнес, удирдахуй, эрх зүй, боловсрол, урлаг, хүмүүнлэгийн чиглэлийнх гэнэ. Тодруулбал, бизнес, удирдахуй, хууль, эрх зүйгээр 1310, боловсролоор 1097, урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр 1047 хүн суралцдаг.
2025-05-13