Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.
2025-05-22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2025-05-22

Өдөртөө 19-21 хэм дулаан байна

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-05-22

Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
2025-05-21

Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа

Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа
2025-05-21

Т.Доржханд: МАН улс орныхоо эрх ашгийн төлөөх хамтарсан шийдвэрээсээ буцвал сөрөг хүчин гэж юу болохыг үзүүлнэ

2028-2032 оны сонгуулиар нэг намаас олон суудал авах ямар боломжгүй. Би ванга шиг хэлье. Ийм болохоор монголчууд хамтарч байж цаашид хөгжинө. Манай намаас улсынхаа эрх ашгийн төлөө хатуу байр суурьтай байгаа. МАН, АН-ын удирдлагуудыг Монгол улсынхаа эрх ашгийн талд байгаарай гэж уриалж байна. 3,5 сая ядуу иргэдийнхээ талд байгаарай. Дэлхийн жишгийг ойлгоорой. Дэлхийгээс тусдаа хөгжих Монгол улс гэж байхгүй шүү. Өнөөдөр олон улсын маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Хөрөнгө оруулалт орж ирэх ганцхан суурь ойлголт бий. Улс төрийн 5, 10 жилийн тогтвортой байдлаар хөрөнгө оруулагч нарыг татна. Өөрөөр хэлбэл, танай улсын гурван том нам нэгдсэн байна. Одоо хөрөнгө оруулахыг гадаадын хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлсэн. Гэтэл одоо хамтарсан засгийн газраа унгаах нь тийм зөв алхам биш" гэх мэдээллийг өглөө.
2025-05-21

Л.Гантөмөр: Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид итгэл үнэмшлээрээ нийлж хамтарсан засгийн газар байгуулсан. Өөрөөр хэлбэл, улсынхаа эрх ашгийн төлөө нэгдсэн. Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой. Ардчилсан нам улсынхаа эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Бид бол тавьсан зорилтынхоо төлөө 2024-2028 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төлөө тууштай ажиллаж байгаа. Ардчилсан намын улс төрийн гишүүд хамтарсан засгийн газрын шийдвэрт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Бид бол байгуулсан гэрээнийхээ талд хатуу зогсоно. 
2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
2025-05-21

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
2025-05-21

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 34 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхэллээ.
2025-05-21

Нийслэлд 17 хэм дулаан байна

 Тавдугаар сарын 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.
2025-05-21

Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлалаа

Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлалаа
2025-05-20

О.Амгаланбаатар: Хамтарсан засгийн газар анхнаасаа үндсэн хууль зөрчсөн. Одоо харин тос, усаараа ялгарч байгаа нь сайн хэрэг

УИХ-ын гишүүн болж байгаа хүн үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Одоо байгаа засгийн газар үндсэн хуулиа зөрчөөд байгуулагдсан засгийн газар. Олонх нь олонхоороо, цөөнх нь цөөнхөөрөө байх ёстой байтал олон суудал авсан нам хууль бус засгийн газар байгуулсан. Тухайн үед би хэлж л байсан. УИХ-ын гишүүдийн 92 хувийг нэг тогоонд оруулж яг юу хийх гээд байгаа юм бэ гэдэг асуултыг тавьж л байв. Анхнаасаа хамтарсан засгийн газар нь хууль бус байр сууриа илэрхийлсээр ирсэн. Харин одоо тос, усаараа ялгарч байгаа сайн зүйл гэж харж байна. 
2025-05-20

О.Цогтгэрэл: Мега төсөл нэрийн дор шинэ авлига бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй

Мега төсөл гэсэн үгэнд эмзэг ханддаг. Өөрөөр хэлбэл, төр томрох тусам авлагын асуудал гарч ирдэг. Мега төсөл гэсэн үгээр авлигын үндэс суурийг усалж байгаа мэт харагддаг. Мега төсөл нь мега хулгай болно. Мега төсөлд маш болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Мега төслийг яаж төрийн оролцоогүйгээр явуулах вэ? гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй. Мега төсөл нэрийн дор шинэ авилаг бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй
2025-05-20

Нийслэлд үүлшинэ

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2025-05-20

Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
2025-05-19

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
2025-05-19

О.Алтангэрэл: Үнэхээр хууль бусаар орлого олсон бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг

АН-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ерөнхий сайдыг огцруулах, эсэх  талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг шалгаж, хууль бус гэж үзвэл хариуцлага тооцох боломжтой. Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээгүй. Шалгаж тогтоодог байгууллага нь тусдаа бий. Би Хууль зүйн сайд боловч хэрэг мөрдөхгүй, шалгахгүй.
2025-05-19

Х.Нямбаатар: Талбай дээр зассан том асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ

НЗДТГ-аас Төв талбайд “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд том цагаан асрыг зассан. Үүнээс хойш эл асарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаар өнөөдрийг хүртэл буулгаагүй байгаа юм. Уг асарыг иргэд буулгах шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр,  "Бямба гарагт олон жил зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар марафоныг зохион байгуулж дуусаад хамгийн сайн үнийн санал өгсөн ААН-д уг асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Одоогоор хоёр байршил яригдаж байна. Нэг нь Хүй 7 худаг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно" гэв.
2025-05-19

Х.Нямбаатар: Миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй

"Хамаг монгол групп" ХХК нь барилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүн үйл ажиллагааг нь хөтөлж явуулдаг. Ийм асуулт тавьж магадгүй гээд хамаарал бүхий хүмүүсээс жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг тухай асуусан. Сүүлийн 8 жилийн дунджаар жилд 300-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг. Татварын ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд бий. Гэхдээ миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй" хэмээн хэлэв. 
2025-05-19