Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Л.Халтар: Өнгө хучилт хийсний дараа замын тэмдэг, тэмдэглэгээг бүрэн дуусгана

Л.Халтар: Өнгө хучилт хийсний дараа замын тэмдэг, тэмдэглэгээг бүрэн дуусгана
2023-10-23

Нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын байрны давхардал, хийдлийг арилгана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна.
2023-10-23

Номын үзэсгэлэнтэй яруу найргийн наадам боллоо

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбооноос “УРАМ ХАЙРЛА-3” яруу найргийн наадам болон Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй бие даасан, хамтран оролцсон бүтээлүүдээр нь номын үзэсгэлэн гаргаж толилууллаа.
2023-10-23

Орон байргүй, зорилтот бүлгийн иргэдийг түр орон сууцаар хангах тогтолцоо нэвтрүүлнэ

Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2023-10-23

МАН: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжлээ

Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх  ёстой гэж үзлээ.
2023-10-23

“Ажил, амжилтын түүх”-ээсээ хуваалцаарай

Эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой өдөрлөгийг энэ сарын 28-ны өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна. 
2023-10-23

Аутизмтай сурагчдыг тэгш хамруулан сургаж буй ЕБС-иудад төсөл хэрэгжүүлнэ

Аутизмтай сурагчдыг тэгш хамруулан сургаж буй төрийн өмчийн ЕБС-иудыг сонгон шалгаруулалтад урьж байна.
2023-10-23

Цагаанхад дахь бохирын худагт хоёр эмэгтэй унаж, нас баржээ

Тус аймгийн цагдаагийн газраас ослыг шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023-10-23

Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

2023 оны аравдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-10-23

А.Мөнхболд: Авто тээвэрчид өөрийнхөө машинаар төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, улсад татвар төлж байна

- Монголын Логистикийн холбоог 2001 онд байгуулсан, 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид гишүүн компаниудад зөвлөж, судалгаа хийхээс гадна төрийн байгууллагуудын захиалгаар судалгаа хийдэг. Тээврийн логистикийн салбар бол газарзүйн байршлаас үл хамааран дэлхий хаанаас ч захиалсан барааг агаарын тээвэр, далайн тээвэр, төмөр замаар тээвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүнээс гадна ачаагаа нэгтгэх, эвсэл нэг цул ачааг задалж хэрэглэгчдэд цаг алдахгүй хүргэдэг үйлчилгээ юм. Нөгөө талаар тухайн барааны нөөцийн удирдлагыг хариуцан захиалагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байдаг.
2023-10-23

Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-10-19

Стандартын гурван төслийг дэмжиж, хоёрыг нь буцаав

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 11.2.25.3.5 хэсэгт Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төр, иргэн, аж ахуй нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн Үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороодыг байгуулах, үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Биеийн тамир, спортын техникийн хорооны гишүүд хуралдаж, дараах таван асуудлыг хэлэлцлээ. 
2023-10-19

“Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна”

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо Лхам галерейн “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” Монголын 8 уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн болон албаны төлөөлөл, уран бүтээлчид оролцлоо.
2023-10-19

Төр, сүм хийдийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

“Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
2023-10-19

Дархан аварга А.Сүхбат хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ

Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.
2023-10-19

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Халх гол орчмоор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
2023-10-19

Багачуудад НҮҮДЛИЙН СОЁЛ заах багш нар батламжаа гардлаа

Сургалтыг Монголын шилдэг доктор, профессор багш нар танхим болон цахим хосолсон хэлбэрээр орсон ба хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн боловсролын хороо, АНУ, Швед, Чех, Герман, Канад, Австрали, Япон, Солонгос, Тайвань зэрэг орон дахь Монгол сургуулиудын багш нар, нийслэл болон 21 аймгаас сонгогдсон нийт 60 багш хамрагдсанаараа онцлог үр дүнтэй болов.
2023-10-19

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Гэр, байшингийн суурь тавихад сайн

Өнөөдөр гадаа 6 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-10-19

Х.Нямбаатар: Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн анхны төслийг боловсрууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-10-18

Б.Энхбаяр: Зарим хэргийг хялбарчилсан журмаар шүүхээр шийдүүлэхээр боллоо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгалаа.
2023-10-18