Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Мазаалай” мөсөн сийлбэрийн тэмцээнийг Монгол, Малайзын баг тэргүүллээ

“Мазаалай” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 23-26-нд хоёр дахь удаагаа зохион бай­гууллаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд до­лоон орны 24 уран бүтээлч оролцож байсан.
2025-01-27

Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засаж дуусжээ

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.
2025-01-27

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа эхлэв  

Сар шинийн баяр энэ жил гуравдугаар сарын эхний долоо хоногт тохиож буй. Хэдий­­гээр уг баяр нэг сар гаруйн да­раа болох ч иргэд бэлтгэлээ базаагаад эхэл­­­жээ. Иймд цагаан сарын үзэсгэлэн ху­дал­­даа хаана, хэзээ болох талаарх мэ­дээ­лэл хүргэе.
2025-01-27

Сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах талаар тусгажээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэр­гийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээл­лийн эрх чөлөөний тухай хуулийн шинэ­чил­сэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гарагт өргөн барив.
2025-01-27

207 дугаар байрыг буулгах тендерт гурван компани оролцов

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрладаг 207 дугаар байрыг буулгах компанийг шалгаруулах тендерийг өн­гөр­сөн баасан гарагт нээлээ.
2025-01-27

“Биг” барилгын материалын төвд гал гарч, 15 орчим хувь нь шатлаа

Баянгол дүүргийн XX хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалдааны төвд өнгөрсөн баасан гаргийн 08.08 цагт гал гарсан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
2025-01-27

Э.Бат-Үүл: Саналаа хэлээч гэхээр нь хэлж байна, юу нь буруу гэж

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын тө­с­өл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүү­лэх гэх сүржин зорилготой Шуурхай штабыг Ерөнхий сайдын дэргэд байгуулсан билээ. Шуурхай штабынхны бас нэгэн сүржигнэл нь амралтын өдөр буюу бямба гараг бүр хуралдаж буй нь юм. Ес дэх жилдээ төрийн эрх барьж бай­гаа МАН-ынхан өнгөрсөн хугацаанд дорвитой ажил­лаагүй хэрнээ одоо амралтын өдрөөр хүр­тэл хуралдаж попроод үр дүн гаргана гэж ит­гэхэд бэрх. 
2025-01-27

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

“Дронокон-2025” нисгэгчгүй нисэх төхөө­рөмж буюу дрон жолоодлогын анх­ду­гаар тэм­­цээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөр­сөн ам­рал­тын өдрүүдэд боллоо. Уг тэмцээнийг Ерөн­­­хий­лөгчийн Тамгын газар, Монголын нис­­­­гэгч­­гүй хэрэгслийн холбоо, Цахим хөгжил, ин­­новац, ха­рил­цаа холбооны яам, “Инженер геодез” ХХК, “Hobbyzone Mongolia” зэрэг бай­гууллага хамт­ран зохион байгуулсан. 
2025-01-27

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсал­маа­гийн Очирбат агсныг энэ сарын 24-ний баа­сан гаргийн өглөө Төрийн ордноос сүүлчийн замд нь үдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зар­лигийн дагуу энэ өдрийн 07.00-00.00 цаг хүртэл улс орон даяар эмгэнэн гашуудаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөн, ишний гуравны хоёрт хүртэл буулгасан юм.
2025-01-27

Уяачдын зугаа цэнгэл хүүхдийн эрхээс дээгүүр эрэмбэлэгдэв

Хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хэсэг бү­лэг хүний, ялангуяа уяачдын зугаа цэнгэлийг дээ­гүүрт тавьсан жагсаал өнгөрсөн бямба гарагт бол­­лоо. Морьтой 1000 орчим хүн жагсаалд нэгдэж, “Дүн­­­­жингарав” худалдааны төвөөс нийслэлийн төв тал­­­­бай хүртэл урт цуваа үүсгэв. Тэдний явсан за­маар мориных нь ялгадсан жим гарч, улмаар төв тал­бай тухайн өдөр малын хашаа шиг л бо­л­сон.
2025-01-27

Зээлийн сангаар пиар хийж, “зэрэг дэвшсэн” О.Батнайрамдал

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 ги­­шүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөр­­­­­­­­­вөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл пар­­ламен­­­­­тад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2025-01-27

Коммунист суртал нэвтрүүлгийн домог болсон  Павлик Морозов

Энэ эмгэнэлтэй түүхийг Зөвлөлт засгийн жилүүдэд сурагч бүр мэддэг байв. Албан ёсны таамаглалаар Павлик Морозов, түүний дүү Фёдор нар 1932 оны есдүгээр сарын 2-нд Свердловск мужийн Герасимовка гацааны ойролцоо ойд бусдын гарт амиа алдсан юм.
2025-01-26

“Хүнгүй суудлыг хараад сэтгэл эмзэглэв”

Хайран уран бүтээлчдийн хөдөлмөр, хайран цаг нар. Нэг ч гэсэн суудлыг сул орхимооргүй тийм л хармын сэтгэл төрөв. 
2025-01-26

“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа 

Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгж­мийг та­ниу­лах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвс­гөл айм­гийн Хүү­хэд, гэр бүлийн хөгжил, хам­­гааллын газраас “Ая эгш­гийн зургаан жи­гүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион бай­гуул­­лаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуу­чир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төр­лөөр оролцжээ. 
2025-01-25

Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ

Дундговь аймгийн математикийн гүнз­гийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сур­гуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний тө­вөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эх­лэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв­дү­гээр са­рын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонир­хуу­ла­хад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүх­дүүдийн 18 хувь юм. 
2025-01-25

М.ДӨЛГӨӨНБАЯР: Хүмүүсийг үхмэл биш, омголон, бардам, урам зоригтойгоор сэтгэж сураасай гэж хүсдэг

Бид нэг жил гаруйн өмнө ярилцахаар тохиролцсон ч өнөөдөр л уулзаж байна. Тэр бол philosophy.mn, UX академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр. Тэрбээр өсвөр насныхны уншвал зохих Жостейн Гаардерын “Софийн ертөнц”-өөс эхлээд абсурдист А.Камю, экзистенциалист Жан Поль Сартр, стоицист Марк Аврелий нарын олон сэтгэгчийн бүтээл, үзэл санааг контент хэлбэрээр олон нийтэд хүргээд найман жилийг үджээ. Бага наснаас нь л философи түүний хань нөхөр нь байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2025-01-24

“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнг нээлээ

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэн­жаргал, Б.Баярцэнгэл болон ар­дын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуул­гын гоц­лол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэ­гээс цэгийн хооронд” хамтарсан үзэс­гэ­лэнгээ дэл­гэлээ. 
2025-01-24

Өвөрхангай аймагт гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдав

Өвөрхангай аймагт уржигдар таван ханатай гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдлаа.
2025-01-24

Үхэр, хонины махны үнэ өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-ны байдлаарх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг өчигдөр танилцуулав.
2025-01-24