“Тэрбум мод” хөдөлгөөн нь цаг хугацааны хувьд нүдээ олсон чухал санаачилга бөгөөд үүнийг бүх нийтийн үйл хэрэг болгож буйд сайшаалтай байна. Гагцхүү үүнийг ихээхэн үрашигтай хөдөлгөөн болгож өрнүүлэх хэрэгтэй юм. Хараа хяналт муутай, хамгаалалтгүй газарт мод тарьж байгаа нь эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй байх болно. Иймд нэгэнт зардал мөнгө, хүн хүч гарган мод тарьж байгаа юм чинь түүнийгээ үр ашигтай байлгах, бодит ажил хэрэг болгох талаас нь анхаарах учиртай.
Манай улсад Хөдөө аж ахуйн хүрээлэн, Жимс жимсгэнийн холбоо, ХААИС гэх зэрэг мэргэжлийн байгууллагын эрдэмтэн, судлаачдын хүн хүч, ажлын туршлага, арга барил, судалгаа шинжилгээнд түшиглээд ядаж нэг “жимсний цэцэрлэгт хүрээлэн” станцтай болмоор байна. Жишээлбэл, “Тэрбум мод” төслийн зардалд багтаан төсөвлөж, Заамарын Техник, мэргэжлийн сургуулийн Жимс, ногооны ангийн төгсөгчдийг ашиглан “Жимсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газар, талбайн сонголтыг хийж, станц байгуулах боломжтой.
Хараа хяналтгүй, хамгаалалтгүй газарт мод тарьж их хэмжээний зардал гаргахын оронд нэг хэсэг хүнийг ажлын байртай болгож, ахуй амьдралыг нь дээшлүүлэхээс гадна эх орны хoрсoнд тариалсан жимсээр хүн амынхаа хэрэгцээг хангах томоохон ач холбогдолтой юм. Харь оронд тариалсан жимс жимсгэнэ зөөж байхаар эх орныхоо цэвэр, үржил шимтэй хөрсөнд тариалсан, өөрсдийн гараар ургуулсан хүнс хэрэглэх нь монгол хүний эрүүл мэндэд хэчнээн тустай билээ. Иймд ХХААХ Ү-ийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан энэхүү саналыг минь дэмжин ажил хэрэг болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амаа экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад анхаарахыг хүсэж байна.
Ч.Чадраа