Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Нэг уут бэлэг  ДЭМБ-ын зөвлөмжөөс зургаа дахин их чихэр агуулдаг

Судалгаагаар хий­жүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэн­дэд сөргөөр нөлөөлж, нойрсох хугацааг багас­гадгийг тогтоожээ. Мөн сэтгэн бодох чадварт сөргөөр нө­лөөлөн, ой тогтоолт муудахад хүр­гэдэг юм байна.
2024-12-25

Улаанбаатараас Тэрэлж хүртэлх авто замд халтиргаатай байна

Мөн цаг уурын байгууллагын мэдээл­лээр энэ сарын 30-ныг хүртэл ихэнх нут­гаар хүйтэн, цас орж, шуурах төлөвтэй тул бол­гоомжтой зорчихыг холбогдох газ­руу­даас анхаарууллаа.
2024-12-25

Тархины үхэлтэй донороос 72 хүнд эрхтэн шилжүүлэн суулгажээ

Одоо­гоор эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаард­ла­га­­тай 1000 гаруй хүн бүрт­гүүлжээ. Тэд­нээс жилд 10-20 хүн нас барж байна. 2018 оноос хойш манай алба тархины үхэл­тэй 292 донорыг илрүүлсэн. Тар­хины үхэл гэ­дэг нь цус харваж, тархи нь эргэж сэр­гэхгүйгээр зогсохыг хэлдэг. Гэсэн ч бу­сад эд, эрхтний үйл ажиллагаа нь хэ­вийн буюу амьсгал, зүрхийг нь зо­хиом­лоор ажиллуулж буй тохиолдолд эрх­тэн шилжүүлэн суулгах боломжтой. Эмчийн үзлэгээр тархины үхэлтэй гэсэн онош нь ба­талгаажсан тохиолдолд ар гэрийнх нь зөв­шөөрлөөр донор болгодог.
2024-12-25

Агаарын чанарын мэдээллийг долоо хоногоор тоймлон хүргэж эхлэв

Энэ сарын 16-22-нд гэхэд хүхэрлэг хий, нүүрс­төрөгчийн дутуу исэл, бүдүүн ширхэгт тоо­сонц­рын стан­дар­таас давсан тохиолдлын тоо өнгөр­сөн оны мөн үеийнхээс 1-5 хувиар ихэс­жээ. Агаар бо­хир­дуулагч бодисын хэмжээ Баян­хошуу ор­чимд стандартаас 10.1 дахин их бүрт­гэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн “дээд амжилт” болсон байна.
2024-12-25

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг яаралтай шийдэхийг шаардлаа

Мөн томуу, томуу төст өвч­ний идэвхжлийн үед өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажил­луулахаар болсон. Баяр ёслолын өд­рүүдэд илүү цагаар ажиллахаар шийд­вэрлэсэн атлаа нэмэгдэл цагийн хөлсийг хэрхэн олгох нь тодорхойгүй байгааг эмч нар хөндсөн юм. Эдгээр асуудлыг яаралтай шийд­вэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих гэнэ.
2024-12-25

Бага насны хүүхдүүдийн дунд менингитийн халдвар бүртгэгдэх болов

Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг. Халдвар авсан тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор илэрч, хурдацтай үгдэрдэг. Эмчилгээ хожимдвол амь эрсдэх аюултай. Өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар султай. Тасалгааны хэмд 1-3, нарны гэрэлд 2-8 цаг амьдрах чадвартай, ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг тул ариутгал, халдваргүйжүүлэлтийг ахуйн орчинд маш сайн хийх хэрэгтэй байна.
2024-12-25

Боловсролын цахим үйлчилгээнд хувийн хэвшлийнхнийг дэмжих нь 

Боловсролын сайдын зөвлөх Д.Ган­тулга “Но­мын сан, үдийн хоол, бүртгэл, хяналтын бүх үйлчилгээг аль бай­гууллагад даатгахаа сургуулийн зөвлөл шийд­вэрлэх юм. Сур­гууль бүрд багш, эцэг, эх, орон нутгийн төлөөлөл оролцсон зөв­лөл байх ёстой. Тэд хамтын шийдвэрээр компанийг сонгох юм. “Цахим дэлгүүр”-ийн жагсаалтад байхгүй компанитай гэрээ бай­гуулсан тохиолдолд хууль бус гэж үзнэ. Төрийн өмчийн бүх сургалтын байгууллагын удирдлагад энэ журмын талаар мэ­дээлэл хүргүүлсэн” гэв.
2024-12-25

Улаанбаатарын айлуудад 32 000 зуух шахах гэж байгаа Ц.Мөнхбаатар гэж хэн бэ

“Агаарын бохирдолгүй Өмнөговь” хө­­­төлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ай­луудад утаагүй зуух нийлүүлэх ажлын тен­дерт ч “Экоресурс” компанийнхан шалгар­­­­­сан аж. Үүний дагуу дээрх компанийнхан Да­лан­­­­зад­­­­гад сумын 2000 айлд зуух нийлүүлэх аж­лыг өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгөөр гүй­цэтгэсэн гэнэ. Энэ мөнгийг орон нут­гийн төс­вөөс нь гаргасан юм билээ. Тус ай­магт та­раасан зуухнууд “дүлий” учраас ай­­­лууд гаргаж хаяхад хүрснийг цөөнгүй иргэн нийгмийн сүлжээнд бичсэн байлаа.
2024-12-25

Хүүхдүүдэд шинэ жилээр ном бэлэглээрэй

Одоогоор 0-18 насны хүүхдүүдэд зориулсан 100 гаруй ном цугларчээ. Шинэ жилээр нэг ч гэсэн хүүхдийг баяр­луулахыг хүсвэл ном хандивлаж болох нь. Тодруулбал, шуудангийн 44 дүгээр салбар, 566 дугаар хайрцаг болон “PP box-033” дугаар сал­­бараар дамжуулан ном хандивлаарай.
2024-12-24

Зургаан настнуудын 63.7 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ

Тодруул­бал, На­лайх дүүрэгт зургаан наст­­нуу­­­­­­­­дыг 67.4 хувьтай эрт илрүү­лэгт хам­­руул­­сан бөгөөд тэдний найман хувь нь өвчлөлтэй гарсан байна.
2024-12-24

 Оюутнууд автобусаар үнэгүй зорчихгүй

Нийтийн тээврийн үйлчилгээний та­рифыг 500 төгрөг байхаар 2014 онд тогтоож байв. Үүнийг 10 жилийн дараа 1000 төгрөг бол­гох зо­хицуулалт хэрэгжүүлэх гэж байна. 2021 оны су­далгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээ­вэр­лэх өртөг 1300 төгрөгт хүрсэн гэсэн дүн гар­сан байдаг. Тиймээс үйлчилгээний зардлын зө­рүүг багасгах, салбарын алдагдлыг бууруулах үүд­нээс зорчих үнийг нэмсэн. Зөвхөн ахмад наст­­­­нууд үнэгүй зорчино
2024-12-24

Бүтэлттэй төрсөн нярайн тархины эмчилгээг нэвтрүүллээ

Манайд нярайн эндэгдэл 1000 амьд төрөл­төд 7.7 байгаа нь олон улсын дунджаас тав дахин өндөр үзүүлэлт юм. Иймд ня­райн эрт ил­рүүл­­гийг сайжруулах, оношилгоо, эмчил­гээг өр­гө­жүү­лэх бодлогын хүрээнд энэ онд үн­дэс­ний баг бай­­гуулсан билээ. Тус багийнхан ня­­­райн тус­­ламж, үйлчил­гээг чанартай, хүр­тээмж­­тэй, үр дүн­тэй хүргэхэд анхаарч ажил­лаж буй.
2024-12-24

Дэлхийн хамгийн ачаалалтай нислэгийн чиглэлээр Хонконг-Тайбэй шалгарав 

Харин удаах байрт Каир-Жедда, Сөүл-То­кио, Куала Лумпур-Сингапур, Сөүл-Осака, Ду­бай-Эр-Рияд, Бангкок-Хонконг, Жакарта-Син­­гапур, Нью-Йорк-Лондон чиглэлийн нислэг эрэм­­­бэлэгджээ.
2024-12-24

“Өвлийн хямдрал” хөтөлбөрт есөн амралтын  газар нэгджээ

оогоор есөн ам­ралтын газрын­­хан нэгд­­сэн байна. Үүнд “Мойл­­тын хүрхрээ”, “Farmhouse ret­­­reat”, “Баян­­гол ресорт”, “Хөмөр тур”, “Эко Тэ­­рэлж” зэ­рэг га­зар багтсан аж. Тухайн газ­­рууд нь ир­­гэ­­­дэд зориулж 10-50 хүртэлх ху­вийн хөн­­гө­­лөлт үзүүлэхээ илэрхийлсэн юм. Зарим нь зөв­­­­­­­хөн гэр бүлийнхэнд, хүүхдүүдэд, ахмадуу­­­­дад хямд­ралтай үнээр үйлчлэхээ илэрхийл­­­­­­­сэн гэнэ. Тодруулбал, “Мойлтын хүрхрээ” амрал­тын газрынхан гэр бүлээрээ ирсэн хү­мүүст 20 хувийн хямдралтайгаар үйлч­лэх нь.
2024-12-24

Хоёр сумын нутаг цагаан зудтай байна

Эдгээр үзүүлэлтийг өн­гөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад цасан бүрхүүл тогтсон газар нутгийн хэмжээ болон зузаан нь харьцангуй бага байна. Ту­хайл­бал, өнгөрсөн жилийн өдийд нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байжээ. Цасны зузаан нь 39 см-т хүрч, хунгарласан газартаа 50 см-ээс давж байсан гэнэ.
2024-12-24

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгож, ирэх жилийнхийг дахин батална

Төсвийн төслийн хувьд өмнө хэлэлцэн ба­талс­наас нэг их ялгаагүй аж. Тухайлбал, хотын төсөв нийт 3.8 их наяд төгрөг хэвээр байх нь. Үүн дээр дотоодын болон гадаадын бондын 2.1 их наяд төгрөг нэмэгдэнэ. Төсвийн орлогын 85.9 хувийг татвараас бүрдүүлэх юм байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулах нь. 50.4 хувь буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
2024-12-24

Ногтруу, тагтаа барих зөвшөөрөл олгосон Засаг даргын гэм бурууг хэлэлцүүлнэ

А.Энхсайханд про­ку­ророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бү­рэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиг­лаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заал­­тыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шат­­ны шүүхэд шилжүүллээ.
2024-12-24

Засгийн газрыг огцруулахыг шаардлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ир­­­гэдийн эсэргүүцлийг намжаахын тулд “Эр­дэ­нэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тараах шийдвэрийг хууль бусаар гаргасан гэд­гийг “Баялагтаа эзэн Монгол” төрийн бус бай­гууллагынхан дурдав.
2024-12-24

“Цагаан хаалга” хотхоны захиалагчид байраа өөрсдөө барьсан ч орж чадахгүйд хүрчээ

2018 оны  дөрөвдүгээр са­раас Хан-Уул дүүрэгт “Бүрэн-Өргөө” ХХК-ийн хэрэг­жүүл­сэн төсөл болох “Цагаан хаал­га” хот­хонд иргэд байр захиалсан байна. За­­хиа­­­лагчдын олонх нь төлбөрөө 100 хувь төл­­­­жээ. Гэвч гэ­рээнд заасан хугацаанд байрыг нь ашиг­­­лалтад оруул­сангүй. Иргэд түрээсийн байр болон айлын ха­шаанд амьдарч буй аж.
2024-12-24

Газар чөлөөлөлтийг хөнгөвчлөх 70 хувийн “босго”

“Газ­­рыг албадан чөлөөлөх шийдвэрт газ­рыг ал­ба­­дан чөлөөлөх болсон үндэслэлийг то­дор­хой зааж, нөхөх олговрын үнэлгээ хийл­­гэх та­­­лаар тус­­­гах бөгөөд шийдвэрийг нөлөөлөлд өр­­төг­­­чид хүр­­­­­гүүлнэ” хэмээн заасан. Энд дурд­сан “ал­­­­­­­ба­­дан чөлөөлөх болсон үндэслэл” гэ­­дэгт хуульч, суд­­­лаачид ихээхэн “төвлөрч”, анхаа­­­рал хан­­­дуулж байгаа. Өөрөөр хэлбэл, алба­дан чө­­­лөө­лөх шаард­­лага буюу тухайн төсөл, арга хэм­жээний зайлш­­­­­­­­гүй хэрэгцээг нарийвч­­лан тог­­­­­­­тоох­­той холбоотой эрх зүйн зохицуулал­­тыг илүү то­­­­­дор­хой болгох шаардлагатай гэж үзэж буй.
2024-12-24