Гантай жилийг ганц ч малын хорогдолгүй давах “нууц”
Хүн төрөлхтөн бол дэлхий дээрх олон сая амьд биетийн ердөө нэгээхэн хэсэг билээ. Бидэнтэй зэрэгцэн тоолж баршгүй олон зүйлийн амьтан, ургамал оршин тогтнож, байгаль дэлхийн экосистемийн тэнцвэрийг бүрдүүлдэг. Гэвч хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт энэхүү тэнцвэрийг алдагдуулж, ган, зуд, үер, хар салхи зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хор хохирол жил ирэх тусам нэмэгдсээр буй. Энэхүү уур амьсгалын “цохилтод” хамгийн түрүүнд өртөж буй хүмүүс бол дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй малчид, фермерүүд юм. Тэр дундаа байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, цаашлаад тухайн соёл иргэншил оршин тогтнох, эсэхтэй холбоотой томоохон сорилт болоод байна.
2026-08-03
Дүүжин тээвэрт “дөнгөлөгдсөн” боломжууд
Манай улс ирэх өвөл нийслэлд тээврийн нэгэн шинэ үйлчилгээ, маршрут нээхээр ажиллаж байна. Энэ бол одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы “автор”-той, түүнийг хотын дарга байхад буюу 2019 оны үед гэрээ хэлцэл байгуулж, эхлэлийг нь тавьсан дүүжин замын тээвэр юм. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Дүүжин тээврийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна” гэж саяхан мэдэгдсэн нь иргэд, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан. Олонх нь “Өдөр алдаад шөнө гэгчээр дүн өвлөөр дүүжин тээвэр ашиглалтад оруулж, иргэдээ эрсдэлд оруулах нь” хэмээн түүнийг буруутгасан юм. Харин би үүнийг Улаанбаатар хотын өвлийг үнэд оруулах гэсэн алсын хараатай, аялал жуулчлалыг хөгжүүлэх далд зорилготой бодлого, шийдвэр гэж эерүүлэн харж байна. Утаа униар, тоос шороо, түгжрэл, төвлөрөлдөө дөжирсөн нийслэлийг агаараас тольдох боломжийг гадаадын жуулчдад олгож, улаанбаатарчуудад хотоо холоос харж уужрах хосгүй тансаглалыг эдлүүлэх шинэ “үйлчилгээ” нэвтрүүлж яагаад болохгүй гэж.
2026-08-03
Намын буянд амаа тосодсон Ц.Сандаг-Очир
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-08-03
Хөрс хамгаалах, бохирдол бууруулах хөтөлбөр боловсруулж байна
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Улаан-баатар хотын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хөрс хамгаалах, бохирдол бууруулах арга хэмжээний хөтөлбөр боловруулж буйгаа нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
2026-07-31
“Шатахууны нөөц хангалттай” гэж гүрийсэн төр эцэстээ үнэнд гүйцэгдэв
Зарим шатахуун түгээх станц (ШТС) уржигдраас эхлэн АИ-92 бензиний борлуулалтаа зогсоож, зөвхөн АИ-95 худалдах болсныг иргэд шүүмжилсээр байв. Хаанахын ШТС-д түлш хэвийн борлуулж байгаа, аль цэгт нийлүүлэлт тасалдсан, хэзээ хэвийн болох талаарх мэдээлэл хомс тул жолооч нар “азаа үзэн” олон түгээгүүр дамжиж, 3-5 цаг дугаарласны эцэст шатахуун дууссан гэх хариулт сонсож, хоосон буцах нь энгийн үзэгдэл боллоо.
2026-07-31
Тогтворгүй бодлогын золиос болсон “тоглоомын” бүтэц
2003 он. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн ой, усны салбар нэгжийг Ойн хайгуулын төслийн төвтэй нэгтгэн Байгаль орчны яамны Байгаль, ой, усны нөөцийн газрын харьяанд Ой, усны хайгуул, судалгааны төв байгуулав.
2026-07-31
О.Баасанцэрэн, Г.Одонбаатар нар олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Монголын дартсын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Инчон хотод болсон “K darts festival 2026” олон улсын тэмцээнд 32 улсын 3500 гаруй тамирчинтай өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд О.Баасанцэрэн (“Net-com darts”), Г.Одонбаатар (Neighbourhood сafe in UB) нар аваргын төлөө тоглож мөнгөн медаль хүртжээ.
2026-07-30
46.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийлээ
Үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өнгөрсөн мягмар гаргийн үзүүлэлтийг Монголын хөрөнгийн биржээс танилцууллаа. Тодруулбал, энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 607 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг хувьцаа арилжаалснаас 12 компанийн ханш өсөж, 25ынх нь буурсан бол долоогийнх нь тогтвортой байгаа аж.
2026-07-30
Дэлхийн чансаанд манайхаас 20 тамирчин багтав
Дэлхийн триатлоны холбооноос чансааг шинэчилснээ албан ёсоор танилцуулахад манай улсаас 20 тамирчин багтав. Дуатлоны эрэгтэй тамирчдаас Б.Алтан-Оргил (“Рөүд Монголиа” клуб) 281.09 оноогоор 28 дугаар байрт жагслаа.
2026-07-30