
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Улаан-баатар хотын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хөрс хамгаалах, бохирдол бууруулах арга хэмжээний хөтөлбөр боловруулж буйгаа нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн судалгаагаар нийслэл дэх хөрсний бохирдол, элэгдэл жилээс жилд нэмэгдэж буй үр дүнгүүд гарсаар байгаа. Тэгвэл үүний эсрэг нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр баталж хэрэгжүүлснээр гүн бохирдсон талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, доройтсон хэсгийг нөхөн сэргээж, хамгаалах ажлуудыг нийслэлийн хэмжээнд үе шаттай зохион байгуулах нөхцөл бүрдэх нь. Уг ажилд МУИС-ийн Инженер технологийн сургуулийн багш, судлаачид оролцож буй бөгөөд талууд энэ долоо хоногт дөрөв дэх удаагийн уулзалт, хэлэлцүүлгээ хийжээ.
Н.МИШЭЭЛ