
Балбын нэрт уулчин Нирмал Пуржа өнгөрсөн долоо хоногийн эхээр Хималайн нуруунд авирах явцдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан нь тогтоогджээ. Дэлхийн хамгийн өндөр оргилуудад богинохон хугацаанд авирсан амжилтаараа түүхэнд бичигдсэн түүний 2022 онд үүсгэн байгуулсан “Нимсдай” сангаас энэ талаар бямба гарагт мэдээлсэн байна. 43 настай тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Пакистаны хойд хэсэг, далайн түвшнээс дээш 8047 метрийнөндөрт орших Брод Пик оргилд авирч байх үедээ өөр есөн уулчны хамт сураггүй алга болсон билээ.
Пуржагаас гадна Оманы уулчин Надира Аль Харти, Балбын уулчин Пур Бахадур Гурун, АНУ-ын уулчин Сара Маллори Гэйс нар мөн энэ үеэр амь үрэгдсэн нь тодорхой болоод байна. Үлдсэн зургаан уулчныг аврах ажиллагаа үргэлжилж буй хэдий ч амьд үлдэх магадлал маш бага хэмээн Пакистаны уулчдын клубээс мэдээлсэн аж. Сонирхуулахад, Н.Пуржагийн хувьд далайн түвшнээс дээш 8000+ метрийн өндөрт оршдог дэлхийн 14 ноён оргилд зургаан сар гаруйхны дотор дараалан авирснаар түүхэн амжилт тогтоосон юм.
О.ОРГИЛОХ