
Дэлхийн триатлоны холбооноос чансааг шинэчилснээ албан ёсоор танилцуулахад манай улсаас 20 тамирчин багтав. Дуатлоны эрэгтэй тамирчдаас Б.Алтан-Оргил (“Рөүд Монголиа” клуб) 281.09 оноогоор 28 дугаар байрт жагслаа. Түүнчлэн хоёр ангиллын 33 дугаар байрыг Г.Амарсанаа 258.29, эмэгтэйчүүдээс Сүхбаатар аймгийн тамирчин М.Анужин 231.98 оноогоор эрэмбэлэгдсэн. Тэгвэл 54-т Г.Энхжин 171.13, 57-д А.Оюун-Эрдэнэ 168.77, 60-д Ж.Анужин 158.29, 76-д Н.Мөнгөнцэцэг 125.28, 79-д Г.Номуунаа 115.88, 84-д Ш.Мөнгөнсүх 100, 89-д А.Энхтуул 92.50, 103-т Ю.Туяа 79.15, 109-д Т.Хүслэн 73.21, 147-д Ц.Аяс 30.83 оноогоор бичигдээд буй.
Эрэгтэйчүүдээс 39-д Э.Болор-Эрдэнэ 230.83, 41-д С.Бат-Отгон 227.94, 66-д Н.Алтаншагай 172.80, 155-д Л.Баярцэнгэл 79.15, 163-т Э.Хосбаяр 73.21, 196-д Н.Мөнхбаяр 33.33, 223-д Э.Ижилмөрөн 28.52 оноогоор жагссанбайна. Сонирхуулахад, Спорт болон энтертайнмент хосолсон “Ард триатлон 2026” аргахэмжээХэнтий аймгийн Дэлгэрхаан сумынАварга тосон нуурт ирэх сарын 1-2-нд болно. Энэ нь зөвхөн спортын тэмцээн бус, эрүүл амьдралын хэв маяг, гэр бүл, олон нийтийн идэвх оролцоог нэгтгэсэн нээлттэй энтертайнмент фестиваль юм.