“Кибер тусгаар тогтнол”-оо хэрхэн хамгаалах вэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Кибер тусгаар тогтнол” форумыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж буйгаа мэдээлэв. Тус яамныхан “Тусгаар тогтнол хэмээх ойлголт нь зөвхөн улсын хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорсон.
2024-11-20
780 гаруй мянган өрх нүхэн жорлон ашигладаг
Дэлхийн жорлонгүй өдөр өчигдөр тохиосонтой холбоотойгоор “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-аас мэдээлэл өгсөн юм. ДЭМБ-ын 2023 оны мэдээгээр дэлхий дахинд 3.6 тэрбум гаруй хүн нүхэн жорлон ашигладаг аж. Энэ нь 2013 оныхтой харьцуулахад 380 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Тус холбооны тэргүүн Д.Басандорж “Монгол Улс 900 гаруй мянган өрхтэй.
2024-11-20
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагджээ
Манай улс 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орон даяар зохион байгуулсан. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт ирлүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог одоо ч үргэлжлүүлж буй юм.
2024-11-20
Аутист уран бүтээлчтэй танилцаарай
Аутист зураач Б.Хувьтын “Миний өнгө” үзэсгэлэнг “Кемпински хаан палас” зочид буудлын “Алтай” танхимд өнгөрсөн ням гарагт нээгээд байна. “Аутист уран бүтээлчийг дэмжихүй-2024” үйл ажиллагааны хүрээнд “ДоАрт” студи, “Кемпински хаан палас” зочид буудал, Монголын аутизмын холбооныхны санаачилга, дэмжлэгээр уг үзэсгэлэнг зохион байгуулж буй аж. Зураач Б.Хувьт дүрслэх урлагийн “Анима” сургуулийн төгсөгч бөгөөд “Солонго атгах хувьт” анхны үзэсгэлэнгээ2018 онд олон нийтэд толилуулж байсан туршлагатай уран бүтээлч юм.
2024-11-19
Монголын дотуур байрнууд оромж шиг, гадаадын сургуулиудынх “ордон” мэт байна
Их, дээд сургуулийн үйл ажиллагаанд тавих шаардлагад оюутны дотуур байрны тухай тэр бүр дурдаад байдаггүй. Орон нутгаас ирсэн оюутнууд сургуулийнхаа дотуур байрыг сонгож, суух нь элбэг. Гэтэл тэдгээр байрны хүртээмж тааруу, эрүүл ахуйн чанарын шаардлага хангадаггүй зэргээр олон нийт шүүмжилдэг.
2024-11-19
УДЭТ-ынхан шинэ жүжгээ толилуулах нь
“Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна вэ. Хайрын утга учир өдгөө юу болж хувирсныг хөгжим болон хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” гэж найруулагч Г.Ган-Очир шинэбүтээлээтодотгожээ. УДЭТ-ын жүжигчинМ.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар эл жүжигт тоглохоор бэлтгэлээбазааж буй юм. Уг бүтээлийг энэсарын 27-ноос УДЭТ-ын тайзнаа толилуулах нь.
2024-11-19
Өндөгний импорт буурч, дотоодын үйлдвэрлэл өргөжиж байна
Нийслэлийн төвийн дүүргийн иргэд зорин очиж, өдөр тутмын хэрэглээний зүйлсээ базаадаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг эмэгтэйтэй ийнхүү ярилцлаа. Орлогынх нь гол цөмийг гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай, кофе бүрдүүлдэг бол хамгийн гүйлгээтэй, олноор зарагддаг бүтээгдэхүүн нь өндөг гэнэ. Тэрбээр “Өндөгний хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад л эрэлт нь эрс нэмэгдсэн. Өдөрт багадаа, бүр хамгийн муудаа 400-700 ширхэг өндөг зардаг” хэмээсэн юм.
2024-11-19
Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн талаар Ерөнхий сайд танилцуулав
Долоо хоног бүрийн даваа гарагт хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралддаг билээ. АН-ын бүлэг өчигдөр 10.00 цагт хуралдав. Тус бүлгийн энэ удаагийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хятадын талаас боомтуудыг үе шаттай холбоно.
2024-11-19
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, ашиглалтад оруулах хугацаа нь хойшиллоо
Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд буюу орон нутгийн ээлжит Сонгуулийн өмнө сүр дуулиантай нээсэн. Гэвч нээснээс нь хойш дөнгөж нэг сар гаруйхны хугацаа өнгөрч байхад осол гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаагаа хойшлуулахад хүрснийг тус станцынхан мэдэгдэв.
2024-11-19
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжилд хөшүүрэг болсон төслүүд
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой уг төслийн хүрээнд хохирогчдыг түр хамгаалах байр тавыг барьсан аж. Мөн энэ төрлийн хүчирхийллийг даван туулагч 150 эмэгтэйд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” хөтөлбөрөөр дамжуулан амьжиргаа залгуулах тоног төхөөрөмж өгч, ур чадвар олгох сургалтад хамруулсан байна. Эдгээрийн нэг болох Сэлэнгэ аймгийн түр хамгаалах байртай танилцлаа.
2024-11-18
Сор бүтээлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргээжээ
Галд өртөж, эх хувиар нь сонирхох боломжгүйд хүрсэн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргээжээ. Тодруулбал, Уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-нд гал түймэрт өртсөн.
2024-11-18
Гажигт нийгмийн золиос буюу “Инээмтгий хүн”
Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн жинхэнэ гоо үзэсгэлэн, мөн чанар хүний дотоодод оршдогийг илэрхийлсэн бүтээл гэх нь энэ зохиолыг дэндүү ядмаг тодорхойлсон хэрэг болно. Хайр сэтгэл бол гэгээрэлд хүрэх зам. Шударга ёс бол харанхуйгаас гэрэлд хүрэх мөнхийн тэмүүлэл.
2024-11-18
Бяслаг урлаачид тав дахь удаагаа чууллаа
Бяслаг урлаачдын тав дахь удаагийн фестиваль Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Хоолондоо” ресторанд уржигдраас эхлээд хоёр өдрийн туршид боллоо.
2024-11-18
“Хөөмийн өдрүүд” болов
СУИС-иас “Хөөмийн өдрүүд” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр зохион байгуулж, эл өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой үйл ажиллагаануудыг явууллаа. Баасан гарагт тус сургуулийн Оюутан театрт “Хөөмий судлалын өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт олон улсын семинар болов.
2024-11-18