Ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг тогтоох судалгаа, тэмцлийн ажлын үр дүнг нэгдсэн байдлаар хянах зорилгоор “EarthRanger” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлж, ашиглаж эхэлснийг Ойн газраас мэдээлэв. Одоогоор ойн 42 анги, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон төрийн, хувийн хэвшлийн 31 аж ахуйн нэгж, байгууллагын 130 гаруй хүн тус системд хэрэглэгчээр бүртгүүлээд буй гэнэ.
Ойн хөнөөлт шавжтай холбоотой судалгаа мониторинг, тэмцлийн ажлын үр дүнг уг аппликэйшнд цаашид тогтмол оруулж, үүнд үндэслэн ой хамгаалах бодлого, төлөвлөгөөг боловсруулах аж. Ингэснээр энэ чиглэлийн ажилд тавих олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын хяналт сайжирна гэж үзэж байна.
Ж.Сувд