Аялал жуулчлалын долоо хоног өнөөдөр эхэлж буй. Үүний хүрээнд аялал жуулчлалын тур оператор компаниуд бизнес аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Оролцогчид гурван чиглэлд хуваагдаж, сүм хийд болон музейн үйл ажиллагаатай танилцах юм. Жишээлбэл, нэгдүгээр маршрут нь “Холидей Инн” зочид буудал, Монголын үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, “Цагаан лавай” чуулгад зочилно. Харин хоёрдугаар багийнхан “Туушин” зочид буудал, Чин ван Ханддоржийн өргөө, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Гандантэгчэнлин хийдтэй танилцах аж.
Уг үйл ажиллагаанд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид оролцох бөгөөд үнэ төлбөргүй юм. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой бөгөөд өчигдөр 16.00 цагийн байдлаар эхний хоёр маршрутынхан бүрджээ. Харин гуравдугаар маршрутын оролцогчдын бүртгэл 70 хувьтай үргэлжилж байлаа. Уг аялал нь өнөөдөр Гандантэгчинлэн хийдээс 13.00 цагаас эхлэх юм.
А.Үүл