Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-оос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2, тэнцвэржүүлсэн орлого нь 6.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс дунджаар долоон хувиар өсжээ. Харин нийт зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наядын алдагдалтай гарчээ.
2026-04-16

Иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлснээ ЭМДЕГ-аас мэдээллээ. Энэхүү цахим системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа, нэхэмжлэл, гэрээ, санхүүжилтийн мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэдэд ил тод танилцуулж буйгаараа онцлогтой.
2026-04-15

Европын охидын математикийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв

Европын охидын математикийн олимпиад буюу “EGMO-2026”-д Монгол Улс амжилттай оролцлоо. Олимпиадыг Франц улсын Бордо хотод зохион байгуулсан бөгөөд 65 улсын 260 орчим охид оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлджээ. Европын охидын XV олимпиадад манай улсын охидын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрт шалгарсан бахдам амжилт үзүүлж, нийлбэр дүнгээр 13 дугаар байрт бичигджээ.
2026-04-15

“Арту”-гийн суралцагчид “Өнгөт гялбаа” үзэсгэлэнгээ нээлээ

“Арту” уран зургийн сургалтын төвийн насанд хүрэгчдийн ангийн суралцагчид хамтарсан үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон дэлгэдэг билээ. Энэ жилийн үзэсгэлэнг “Өнгөт гялбаа” нэрээр өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Уг үзэсгэлэнг “Норпэй” арт галарейд энэ сарын 17 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах юм.
2026-04-15

100 сая жил “унтсан” хар нүх дахин идэвхжив

Ихэнх галактик хар нүхтэй ч энергийн бөөмсийг ийм хүчтэй тийрэлтэт урсгалаар гаргадаг нь нэн цөөн юм. Радио телескопын ажиглалтаар шинэ, идэвхтэй тийрэлтэт урсгалын зэрэгцээ өмнөх идэвхэжилтийн үеийн үлдэгдэл бүтэц давхар ажиглагдсан нь хар нүх ийм маягаар үе үе “сэрж”, дахин идэвхэждэг болохыг нотолсон нь шинжлэх ухаанд шинэ ололт аж. Судалгааны үр дүнг одон орон судлалын нэр хүндтэй “Monthly Notices of the Royal astronomical society” сэтгүүлд нийтэлжээ.
2026-04-15

Англид аль баг аваргалах вэ

Дөрөвдүгээр сар дундаа ороход аваргын хувь заяа нь шийдэгдээгүй Европын хөл бөмбөгийн цорын ганц топ лиг нь Английн Премьер лиг болоод байна. Бусад элит лигийн тэргүүн баг нь араас нэхэгчдээсээ оноогоор хол тасарсан, өөрөөр хэлбэл, аваргын хувь заяа бараг тодорхой болсон. Хэдхэн тойргийн өмнө Англид ч ийм байдал үүссэн юм.
2026-04-15

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйгаагүй байна

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур секундэд 18-27 м хүрч буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн аж. Мөн Баянхонгорын Баянговьд секундэд 29, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 метрт хүрч буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 
2026-04-15

Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд боом өвчний хяналтын шинжилгээ хийлээ 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн энэ оны төлөвлөгөөт хяналт, шалгалтынхаа хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд гоц халдварт боом өвчний хяналтын шинжилгээ хийснээ мэдээллээ. Тэд хүнсний захуудын мах, махан бүтээгдэхүүн болон түүхий эд худалдаалдаг цэгүүдэд хяналт, шинжилгээ зохион байгуулсан аж.
2026-04-15

Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа тээврийн гол судас гэгддэг Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнээр зах зээл дэх хөнгөн цагааны ханш огцом өсөж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна.
2026-04-15

Монгол Улсыг гадаад хэлнээ Mongol хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэв

“Монгол хэмээх нэрийн судалгаа” ном хоёр бүлэгтэй бөгөөд ерөнхий редактораар академич Ц.Цэрэндорж, доктор Д.Заяабаатар, Ц.Минжин нар, зөвлөхөөр Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал ажиллажээ.
2026-04-15

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундрааг сонгожээ

УИХ дахь Үндэсний эвслээс өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан талаар мэдээлэв. Тэрбээр “УИХ дахь эмэгтэй гишүүд энэ сарын 13-нд уулзалт зохион байгуулсан. Нийт 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаадад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалт давхацсан гишүүдээс бусад нь хуралд ирсэн.
2026-04-15

Тамгатай боол 

АНУ, ОХУ, Өмнөд Солонгос, Турк, Чех, Казахстан гээд монголчуудын олноороо очдог, ажилладаг, харлаж үлддэг, амьдардаг улсын иргэд одоо биднийг хялайж ч харахаа байж, тэнд монгол хүний нэр хүнд навс уначихлаа. Одоо дахиад 5154 монгол харьд очиж тамаа цайхын тулд адуу шиг шүдээ татуулж, хонь мэт тарган туранхайгаа шинжүүлэхээр эрүүл мэндийн үзлэгт орох өдрөө хүлээж сууна.
2026-04-15

Зорчих талбайгүй скүүтер, мопед хөлөглөгчид явган хүний зам булаацалдсан хэвээр

Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)”- ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулах тухай А/87 дугаар захирамжийн дагуу суррон, мопед, скүүтерийг энэ сарын 10-наас авто замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Ингэхдээ мопед, скүүтерийг 16, сурроныг 18 насанд хүрсэн хүн унах юм.
2026-04-15

Өнчрүүлж хаях юм бол өхөөрдөж авах хэрэггүй

Хүмүүс бидэнд дөрвөн хөлт найзууд маань амьдралын нэгээхэн хэсэг, магадгүй түр зуурын зугаа мэт санагдаж болох ч тэдний хувьд эзэд нь бүхий л амьдрал нь юм. Алганд багтах гөлөг байхаасаа л анхны ду­лаан мэдрэмжийг эзнээсээ авсан бяцхан амьтан аж­лаасаа ирэхийг тань хаалганы цаана хэдэн ч цагаар хамаагүй тэвчээртэй хүлээдэг.
2026-04-15

“Эрдэнэс Тавантолгой”-н 2025 оны санхүүгийн тайланд 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ 

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрч, 612.9 сая төгрөгийн төл­бөрийн акт тавьсныг Үндэсний аудитын газар мэдээл­лээ.
2026-04-15

“Нэмэгдэлтэй овьёос, үр тариа хоол бус, хор болох эрсдэлтэй”

Өглөөний цайнд талх, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу, сөрөг гэж хэн нэгний ухуулсан нь мон­голчууд гэлтгүй олон орны хүмүүст ихээхэн нөлөөлсөн. Үүний зэрэгцээ ихэвчлэн Америк, Барууны кинонд гар­дагч­лан овьёос, өглөөний хоолны бэлдэц хамгийн тохиромжтойн дээр шарах, чанах зэргээр эл­дэв ажиллагаагүй төвөг багатай нь ийм сон­голт хийхэд хүргэдэг. Эмч, мэр­гэжилт­­нүүд ч орц найрлагадаа овьёостой бү­тээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж ирсэн.
2026-04-14

“Зав алга, уулзах шаардлага ч байхгүй гэж би хүүдээ хэлдэг”

Хонконгийн тэрбумтан 78 настай Чарльз Хён хөвгүүдийнхээ хэнд нь ч хөрөнгөө өвлүүлэхгүй хэмээн энэ оны хоёрдугаар сард мэдэгдэв. Тэрбээр олон жил Хонконгийн кино үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь хянаж байсан болохоор хөрөнгө нь тийм ч бага биш аж. Олны ярих нь хөрөнгийн өөр ч эх үүсвэр бас бий бололтой. Чарльзын эцэг нь олон улсыг, тэр дундаа Оросыг зэвсэглэж байсан дээрэмчдийн хүчирхэг бүлгийг толгойлж байжээ. 
2026-04-14

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг АН шаардав 

УИХ дахь АН-ын бүлэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-д ёс зүйгүй ааш авир гаргасан тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн талаараа мэдээлэв
2026-04-14

ХҮН нам: “Туулын хурдны зам” төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг ХҮН намын зөвлөл дэмжиж буйгаа илэрхийлэв. Парламентын гишүүд ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татдаг байх зохицуулалт шаардлагатай гэв. Гэхдээ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг зохицуулалтыг нарийвчлах нь агуулгаасаа хальсан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй хэмээн тус зөвлөлөөс тодотголоо.
2026-04-14

Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь өчигдөр гардуулав. Тэрбээр Элчин сайд нарт хандаж ёс зүй, сахилга хариуцлагыг чанд сахин, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэхийг үүрэг болгосон юм.
2026-04-14