
Amazon Studios-н ирэх онд нээлтээ хийх "The Power" нэртэй 10 ангит кинонд жүжигчин А.Баярцэцэг цахилгаан охины дүрийг бүтээжээ.
Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудсандаа, “Миний тоглох цахилгаан охины дүрийг Amazon Studios-с Монгол болгож өөрчилсөн байгаа. Би маш олон гайхалтай мөрөөдлийн жүжигчидтэйгээ ажиллаж, тэднээс суралцсандаа туйлын их баяртай байна” гэв.