Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Чулуунхүдэрийн Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд гарч байна. Уг үзэсгэлэн Монгол туульсын дээд, дунд, доод тивийг уламжлалт дүр дүрслэл болон сюрреализмтай хослуулсан уран сайхны хэтрүүлэг ашиглан модон баримлаар дамжуулан харуулж байгаа нь онцлог юм. Чулуу, арьс, төмөр зэрэг холимог техник ашиглан монгол баатруудын сүр хүч, дайчин байдал, эрэмгий зоригтой дүр төрхийг илүү тодотгон дүрсэлсэн бөгөөд зарим бүтээлийг үлэмж том хэмжээтэй хийсэн нь үзэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлэм шийдэл болжээ. Үзэсгэлэн энэ сарын 31-ний өдрийг хүртэл дэлгэгдэнэ.