Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Кино зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсерууд”-ийн уулзалт өчигдөр /03 дугаар сарын 01/ амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав. Мөн кино урлагийн салбарын уран бүтээлчид тэр дундаа Зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсер нарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцлоо.
Уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Т.Номуунзул, Н.Уранчимэг, Б.Түмэн-Өлзий нар болон 70 гаруй уран бүтээлч оролцов. Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдан оролцож, салбарын цаашдын үйл ажиллагаанд санал оруулсан уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.