АНУ-тай хийсэн “Open Sky” хэлэлцээр хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд "Open sky” хэлэлцээр үзэглэсэн.
Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines”-ийн хөлөг өчигдөр манай улсад амжилттай газардлаа. Ингэснээр цаашдын олон нислэгийн суурь эрх зүй болсон гэрээ ийнхүү хэрэгжиж эхэлж байна.
Айлчлалаар тохирсон бусад хамтын ажиллагааны хэрэгжилт, хоёр улсын худалдааны талаар энэ 5-7 сард дүгнэн ярилцах аж.