Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

НАЖИАХАШЕМИ: Улс төрийн талбарт ажиллах эмэгтэйчүүдэд ямар ч онцгой ур чадвар шаардлагагүй

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутгийн хөтөлбөрийн сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашемитай ярилцлаа. Тэрбээр сонгуулийн бодлогын асуудлаар мэргэшсэн зөвлөх бөгөөд 2014 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Арабын орнуудын бүсийн оффист ажиллаж буй аж.
2023-04-12

Ж.АМИНА: Үзэгчид “Монголын тамирчин урагшлаарай” гээд урам өгч байлаа

Финланд улсын Оулу хотод өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон, мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг нь “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин Ж.Амина. Монгол, Японы хамтарсан “Номт наран” сургуулийн 9а ангид сурдаг тэрбээр тус тэмцээний 16 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Мөн техникийн төрөлд анх удаа ур чадвараа сорьж, финалд шалгаран V байр эзэлсэн түүнтэй ярилцлаа.
2023-04-12

МАРК ФЕНО: Хүнс, хөдөө аж ахуй бол энх тайвны салбар юм

Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Марк Фено энэ сарын 8-нд буюу өнгөрсөн бямба гарагт манай улсад нэг өдрийн богинохон айлчлал хийв. Яамныхаа сургалт судалгаа, хүнс, эдийн засгийн асуудал хариуцсан цөөнгүй албатын хамт ирсэн тэрбээр өнгөрсөн бямба гарагт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай “Чингисийн хүрээ” ресторанд уулзалт хийж, дараа нь Төв аймгийн Аргалант сумын “Нүүдэлчин агро” фермийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын тал нутагт түр саатсан юм. 
2023-04-11

Б.УЛААНХҮҮ: Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхийн тулд даатгалын сайн тогтолцоотой байх хэрэгтэй

Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нэг Б.Улаанхүүтэй ярилцсанаа хүргэж байна. Зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч, дархлаа судлалын доктор тэрбээр Туркийн нэр хүндтэй “Ажыбадем” эмнэлэгт олон жил амжилттай ажиллан, хүн ардын эрүүл энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж буй юм. 
2023-04-10

Г.ЧИНГҮҮН: Таван жилийн хөдөлмөрөө тавхан минутад уралдаж харуулах амархан байгаагүй

Ахын хувьд зөвхөн спорт гэлтгүй амьдралд ч хэрэг болох олон зүйл зөвлөдөг юм. Би спортын босгоор алхсан цагаасаа түүнээс суралцаж, цагийг үр дүнтэй өнгөрүүлж сурлаа. 
2023-04-07

Б.Батхишиг: Гол үйлдвэрлэгчидтэй ухаалгаар түншлэх нь хурдацтай урагшлах гарц болно

Б.Батхишиг: Гол үйлдвэрлэгчидтэй ухаалгаар түншлэх нь хурдацтай урагшлах гарц болно
2023-04-06

Д.БАТБИЛЭГ: Нохойтой ажиллах нь хүнтэй ойлголцохоос амар

аюулгүй байдлыг нь хангадаг, улсынхаа, эзнийхээ, албаныхаа төлөө тасралтгүй зүтгэдэг, унтаж байсан ч сонсож, тасралтгүй хамгаалж чаддаг амьтан бол нохой.
2023-04-06

Б.ЗОРИГТ: Шавь минь олон улсын уралдаанаас гран при шагнал хүртлээ

Б.ЗОРИГТ: Шавь минь олон улсын уралдаанаас гран при шагнал хүртлээ
2023-04-05

М.ЭНХЖАРГАЛ: Сэтгэлзүйч цаг тутамд зөвлөсний ачаар хүнд тулаануудын ард амжилттай гарлаа

Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдсөн Монголын боксчдоос шагналын тавцанд зогссон хоёр тамирчны нэг нь М.Энхжаргал. Нутаг нэгтнүүдээ огшоон ДАШТ-д анх удаа “тоос өргөж”, эх орондоо хоёр дахь хүрэл медалийг авчирсан бахархам түүх түүнд бий. “Алдар”-аар овоглодог мөрдэстэй бүсгүйчүүдээс тэрбээр тулааны дэвжээнд од шиг гялалзаж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагссан амжилтаараа Монголын боксын спортод нэгэн шинэ хуудас нэмэв. Түүнийг цэргийн амьдралд хөл тавихад тус спорт хороонд бэлтгэл хийдэг байсан нь багагүй нөлөөлсөн гэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшетээр (агаарын байдлыг цаг тухайд нь газрын зураг дээр буулгаж тэмдэглэдэг) ажиллаж, тамирчны замналаа үргэлжлүүлж яваа түүнийг зочноор урьж ярилцлаа.
2023-04-04

А.ЭНХБАЯР: Соёлын өвүүдийг хийсвэр орчинд бодит мэт харуулах нь үр дүнтэй

Засгийн газраас оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлд олгодог уламжлалт “Мөнгөн мод-2022” шагнал гардсан, “Guyuk metaverse”-ийг хөгжүүлэгч “Дижитал солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхбаярыг ярилцлагад урьсан юм. “Guyuk metaverse” 10 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй боллоо”, “Аялал жуулчлалын ордон байгууллаа”, “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах бол алийг нь сонгох вэ”, “Метаверс рүү нэвтрэхээс өмнө хэлээ сонго”. Тус байгууллагынхны ажилтай танилцаж эхлэхэд энэ мэт мэдээлэл, зөвлөгөөтэй таарав. “Guyuk metaverse” гэдэг нь монгол туургатны 3D виртуал орчинд суурилсан нийгмийн сүлжээ аж. Тэнд юу байдгийг мэдэхийг хүсвэл энэ талбар луу нэвтрээд үзмээр юм билээ. Хоёр жилийн өмнөөс “Мөнгөн мод” наадмын хүрээнд соёл урлагийн чиглэлийн цахим шийдлүүдээс онцолдог болсон нь дэвшил хэмээн ярьж эхэлсэн А.Энхбаяр багшийн хэлсэн бүхэн сонирхолтой байлаа.
2023-04-03

Д.МӨНХБАТ: Монголын нийгмийн амьдрал комеди шүү дээ

-2019 онд анх “Боловсрол” телевизийн “Гурван саяын инээд” нэвтрүүлэгт орж байсан юм. Үзэгчид, шүүгчдийг инээлгэж чадаагүй учраас тэнцээгүй л дээ. Гэхдээ бусдыг инээлгэхээс илүүтэй өөрийгөө хуваалцах, ярилцах, ойлголцох хэрэгцээ нь чухал байсан гэж хэлж болно.
2023-03-31

Хотын захын сургуулиудад сэтгэлзүйч алга  

Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлуудыг нь ойлгож шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатайг сүүлийн жилүүдэд хөндөх болсон.
2023-03-31

Т.ЦЭРЭН: Хуулийн дагуу ажиллавал бид “өндгөө дарсан шувуу” шиг байхгүй

Тэр ч бүү хэл, манай сумын биш хүмүүс ч Төгрөг хайрхныг минь өмөөрч бидний тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж, хандивт нэгдэж байгаа
2023-03-31

М.ЭНХБАДРАЛ: Бид “нүдээ аних” бүртээ хулгай хийх боломж эрх мэдэлтнүүдэд олгож байдаг

“Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, судлаач М.Энхбадралтай ярилцлаа. Тус байгууллага нь төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус “United Info Hub” буюу UIH.mn талбарыг 2020 оноос хөгжүүлж байгаа юм.
2023-03-30

АЯАКО НЭМОТО: Ээж хүний үүргийг надаас өөр хэн ч орлож чадахгүй

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг JENESYS (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) хөтөлбөрийн хүрээнд Камакүра хотод амьдардаг, гурван хүүхдийн ээж, аав болох 38 настай Тэцүяа Нэмото болон Аяако Нэмотогийн гэрээр зочилж, тэдний амьдралын хэв маягтай танилцах боломж олдсон юм.
2023-03-30

 Л.БЯМБАА: Байгаль орчин, нийгэм, засаглалдаа анхаарах нь компаниудын хувьд нэр төрийн хэрэг болсон

 “Trend capital” компанийн зөвлөх Л.Бямбаатай аж ахуйн нэгжүүд, тэр дундаа уул уурхайн компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалд яагаад анхаарах ёстой талаар ярилцлаа. 
2023-03-29

Т.ПҮРЭВДОРЖ: Монголын даамчид тивдээ тэргүүлэх байр сууриа алдахад ойрхон байна

Даамын спортын ахмад дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлжээ. Эх орондоо даамын спортыг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ харамгүй оруулж, олон улсын чанартай тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь ажилласан юм. Дасгалжуулагчаар 30 гаруй жилажиллахдаа өсвөр үеийнхэн, залуучуудыг уйгагүй бэлтгэл хийлгэж, 500 орчимшавь төрүүлжээ. Тэдний дотор ОУИМ найм, Дэлхийн даамын холбооны мастер 12, спортын мастер цолтой 50 гаруй тамирчин бий. Тив, дэлхийн аварга цолтон цөөнгүй бэлтгэн, даам сонирхогчдод зориулан 20 ном хэвлүүлж, олны хүртээл болгосон түүнийг зочноор урилаа.
2023-03-29

АЙВАЗ ОМОРКАНОВ: Шайбтай хоккей бол мөсөн талбай дээрх бөхийн барилдаантай адил

Айваз Оморканов нь БНХАУ-ын Бээжингийн Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуульд олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр суралцаж, Киргизийн үндэсний их сургуульд хууль зүйн бакалавр, тус улсын ГХЯ-ны Дипломат академид олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. Триатлоны спортоор хичээллэдэг О.Айваз “Iron Man 70.3” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан гэнэ.
2023-03-28