Н.Ганбаяр: Монголын шүүх эрх мэдэл жинхэнэ утгаараа хэрэгжихэд дутагдалтай зүйлс бас бий
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 1993 оноос хойш нийт 19 жил ажилласан Н.Ганбаяр гуайтай ярилцлаа. Тэрээр “Шүүх сүм шиг ариун газар байх ёстой юм. Шүүхийг шинэчилж, хэн ч хаанаас ороод ирсэн хүндэтгэл төрөхүйц барилга байшинтай байх ёстой, зөвхөн гаднах талаасаа ч биш дотроосоо ч шүүх шинэчлэгдэж, нээлттэй ил тод шударга болох шаардлагатай. Шүүхэд салхи оруулах ёстой. Иргэдийн шүүхэд оролцох эрхийг нэмэх нь зөв” гэсэн юм.
2022-11-21
Ж.Уранцэцэг: Өмгөөлөгч Н.Цэцэгмаа прокурорын байгууллагаас 8 жилийн өмнө гарсан
Хэргийн оролцогч ямар хүнийг өмгөөлөгчөөрөө сонгон авах вэ гэдэг нь тухайн хүний эрхийн асуудал байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй. Гэсэн хэдий ч тус хэлтсээс хяналт шалтгалтын хүрээнд энэ асуудлыг нягталж үзсэн. Хэргийг хянахад, өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь тус хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээс эхлээд бүх шатанд өмгөөлөгчөөр оролцсон байсан. Энэ нь шүүхийн шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байна лээ. Тэгэхээр шүүхээс хэрэг буцсаны дараа өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь тухайн хэрэгт оролцож эхэлсэн гэдэг нь ташаа мэдээлэл байна.
2022-11-04