Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Гишүүн аснуудад зориулсан давуу эрх

УИХ-ын гишүүний бүрэн эрх дөрвөн жил үргэлжилдэг гэж та боддог уу. Хуульд зааснаар бол тийм. Гэвч үнэндээ тэд­ний за­рим давуу эрх таван жил байдаг аж. Хэ­рэв эн­гийн нэг иргэн ажлаасаа гарсан, чөлөө­лөгд­сөн бол улсаас дөрвөн сарын ажил­­­гүйд­­­лийн тэт­­гэмж авах эрхтэй. Үүний тулд хоёр жил нийг­мийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүү­лийн 12 сард нь огт тасалдуулаагүй байх шаард­лага тавь­даг.
2025-01-06

Монголын олон улсын сэтгүүл зүй “мохоо” болсон уу

Энэ талаар сэтгүүл зүйн мэдээг тусгаж буй объек­тоор нь нэгдүгээрт, гадаад, хоёрдугаарт, до­тоо­дын хэмээн хоёр ангилна гэснээс өөрөөр тодор­хойл­сон нь манай дотоодын сэтгүүл зүйн сурах бич­гүүдэд үгүй.
2024-12-30

Хотын даргын халаасны төлөөлөгчид

Нийслэлийн хамгийн том бай­­гуул­­лага нь ИТХ. Хотод ямар аж­­­­­­лууд хэрэгжүүлэх, төсвийг хаана, хэр­хэн хуваарилах зэрэг бид­ний амьд­­­ралд ойр шийдвэрүүдийг ИТХ-ын тө­лөөлөгчид эцэслэн баталдаг хууль­тай. Нийслэлийн Засаг дар­гын хувьд зөв­хөн санал гаргаад, түүнийгээ ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх үүрэг­­тэй.
2024-12-30

“Хөг нэмсэн” хөргүүд

“Балдорж” сан, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийнхан хамтран сэт­гүүл зүйн шүүмжийн уралдааныг найм дахь удаагаа зохион байгууллаа. Монголын сэт­гүүл зүйд шүүмж судлалын орон зайг төлөв­шүүлэх, залуу судлаачдыг дэмжих, сэт­гүүлч­дийн бүтээлийг чамбайруулах, сургалтын онол, практиктай хослуулах зорилгоор уг урал­дааныг 2017 оноос хойш тогтмол зохион байгуулж буй юм. Энэ удаагийн уралдаанд 12 судлаач бүтээлээ өрсөлдүүлсэн байна. Тэднээс дэд байрт шалгарсан МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Ч.Энхбатын “Хөг нэмсэн” хөргүүд” шүүмжийг уншигчдадаа хүргэе.
2024-12-27

Сэтгүүлч Б.Энхцэцэгийн “хөрөг”-өөс ур чадварын шинэлэг, содон зүйлс эрсэн нь

-“Амраг минь дуугаа дуулаач”, “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай”, “Усны тунгалаг” зэрэг дуучны хөргийн жишээн дээр-
2024-12-26

Охид “зэрлэгшиж” байна

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэ­­рэгт 1564 хүүхэд холбогджээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнх­­­­тэй харьцуулахад 79 тохиолдол буюу 5.3 хувиар өс­­­сөн үзүү­­лэлт юм. Г
2024-12-26

Залууст дуугарах эр зориг хэрэгтэй

Дэлхийд нэр хүндтэй Каннын кино наа­­дам, Оскарын шагналын өндөр босго давсан “Баавгай болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Монголын үндэсний кино урлагийн зөв­­­лөлийн дарга, жүжигчин Ч.Ундрал нарыг зад шүүм­­жилж, тэдний жинхэнэ төрхийг нь ил бол­гов.
2024-12-26

Тоолуур гүйсэн 165 хоног

Ер нь Л.Оюун-Эрдэнэ их “өөд­рөг” хүн. Сүүлийн дөрвөн жилд иргэдийн эдийн засгийн байдал эрс муудаж, дундаж дав­харга хэмээх хэсэг нь ажилтай тулдаа л өртэй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, арай ядан амьдарч байна.
2024-12-25

Газар чөлөөлөлтийг хөнгөвчлөх 70 хувийн “босго”

“Газ­­рыг албадан чөлөөлөх шийдвэрт газ­рыг ал­ба­­дан чөлөөлөх болсон үндэслэлийг то­дор­хой зааж, нөхөх олговрын үнэлгээ хийл­­гэх та­­­лаар тус­­­гах бөгөөд шийдвэрийг нөлөөлөлд өр­­төг­­­чид хүр­­­­­гүүлнэ” хэмээн заасан. Энд дурд­сан “ал­­­­­­­ба­­дан чөлөөлөх болсон үндэслэл” гэ­­дэгт хуульч, суд­­­лаачид ихээхэн “төвлөрч”, анхаа­­­рал хан­­­дуулж байгаа. Өөрөөр хэлбэл, алба­дан чө­­­лөө­лөх шаард­­лага буюу тухайн төсөл, арга хэм­жээний зайлш­­­­­­­­гүй хэрэгцээг нарийвч­­лан тог­­­­­­­тоох­­той холбоотой эрх зүйн зохицуулал­­тыг илүү то­­­­­дор­хой болгох шаардлагатай гэж үзэж буй.
2024-12-24

Хуурмаг мэдээлэл хуудуутай шийдвэр болдог уу

ЦУОШГ-ын хариуцдаг agaar.m сайт Зуун айл орчмын агаарын чанарын индексийг 226 гэж мэдээлж байхад нэг өдөр, нэг цаг минутад АНУ-ын Байгаль орч­ныг хамгаалах агентлагийн “AirNow” сайт 667 гэж мэдээлж байна. Олон улсын бай­гуул­лагын хэмжигч төхөөрөмжид итгэж шийдвэр гаргах уу, өөрсдийн суурин ха­руу­луудын “бага бохирдолтой” мэдээлэлд итгэх үү. Индекс хоорондын зөрүү нь 441 нэгж гээд бод доо.
2024-12-23

Утаатай, түгжрэлтэй, цахилгаангүй улсад ногдол ашгийг хугацаанаас нь өмнө тараах санхүүгийн чадамж бий гэж үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эр­дэнэ 2025 оны улсын төсвийг хоёр удаа хэлэл­цэхэд байгаагүй. Ерөнхийлөгчийг шуурхай ху­ралд дуудахад ч ирээгүй. Агаарын бохирдол аюул­тай түвшинд хүрч, хүүхдүүд эмнэлгийн ша­лан дээр хэвтэж байхад тэрбээр “хүндэтгэх шалт­гаантай” л байв. Олон нийт ч үүнд маш их бу­химдсан, “Иргэд угаартахаас өөр хүндэтгэх шалт­гаан Ерөнхий сайдад байх ёсгүй” гэж хатуу шүүмжилсэн. Нэмээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хам­тарсан засгийг “найрааны” гэж цоллон, ямар нэгэн улс төр явуулж байж болзошгүй нөх­­цөл бай­дал цухуйлгасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эр­дэнийг ийнхүү түргэн авхуулсан гэж хар­дах хүн олон.
2024-12-23

Төрөө хамтран байгуулж, төсвөө дахин хэлэлцсэн жил

Тавхан хувийн зөрүү мэт харагдавч үр дүнд нь МАН парламентад 68, АН 42 суудал авсан юм. Нэг ийм “гажуудал” нь сонгуулийн системээ шинэчлээд ч өөрчлөгдсөнгүй. Улмаар ХҮН нам найм, ИЗНН болон Үндэсний эвсэл тус бүр дөрвөн төлөөлөлтэй болжээ. Найман жилийн турш үнэмлэхүй олонх байсан МАН-ыг унагаж дөнгөсөнгүй.
2024-12-23

Ж.САЙНЗАЯА: Уулан дээрээс утаа дурандаж, түүхий нүүрстэй тэмцэх нь төрийн хийх ажил биш

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Утаа Их тэн­гэрт ороод ирчихсэн байна. Бидний асуудал биш гээд суугаад байж болохгүй нь” гэсэн утга агуулгатай зүйл ярилаа. Энэ юу гэсэн үг вэ. Агаарын бохирдол та нарын асуудал биш бай­сан юм уу. Бид утаагүй газарт амьдардаг учраас энэ асуудал падлийгүй гэж боддог байсан хэрэг үү. Ерөнхий сайд 2025 оны төсөв хэлэлцэх үеэр гадаадад зугаалж зугаалчхаад, баталсных нь дараа гэнэт гарч ирээд “Утааны асуудлаа хэлэлцье. Хууль, журам, төсөв хөрөнгө гэж бий юү, мэдэж байна уу” гэж ярих юм.
2024-12-20

Бэлэн байдлаа хангаагүй ЭМЯ-ныханд хариуцлага тооцъё

Ирээдүйд Монголыг удирдаж, хөгжүүлэх хүүх­­дүүд өнөөдөр эмнэлгийн шалан дээр ха­­ниад, хат­­галгаандаа баригдчихсан хэвтэж байна. Тэд­­­­­­­­­­­­­­­­нийг энэрч өрөвдөх эрх мэдэлтэн энэ улсад нэг ч алга. Угаасаа л ийм байж ирсэн дээ. Эрх баригчид жил бүрийн энэ үеэр хүүхдийн өвчлөлд анхаарах нь бит­­­­­­­­­­­­­­­­­­­гий хэл, аль хэдийн утаагаар улс төр хийн, яавал түү­­­­­­гээр далимдуулан хэдэн төгрөг шамшигдуулах вэ гэ­д­эг “марафон”-д гүйж байдаг.
2024-12-20

Утааг бууруулах “алсын хараа” байтугай ойрын төлөвлөгөө ч алга

Ердөө гурав хоногийн өмнө буюу энэ са­рын 17-нд Улсын онцгой комисс (УОК) Ерөн­­­­­хий­­­­­лөгч У.Хү­­рэлсүхийн “дохиур”-аар ху­­­рал­­­­­даж, утаа буу­руу­­лах асуудлыг хэлэлцээд, хэд хэ­­дэн шийд­­­вэр гаргасан. Гэтэл сураггүй бо­лоод бай­­сан Ерөн­­­­­­­­­хий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийс­лэ­­лийн За­саг дарга Х.Ням­­­баатар нар маргааш нь гэнэт гарч ирээд, тэд­­­­­­ний юу хэлэлцсэнийг үл тоон, да­хиад л өөр ажил хийх гэж байгаа­­­гаа мэдэгдэв. Товч­хон­­доо, эрх баригчдын хөл, толгой нь ол­­­дохоо боль­­­­чих­­­­­лоо.
2024-12-20

Олны танил хүмүүсийн зохисгүй үйлдэл иргэдийг бухимдуулав

Олны танил хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл ир­гэдийг бухимдуулж, бас хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Жишээ нь, “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бус­дыг цохиж гэмтээж буй дүрс бичлэг ур­жиг­дар цахим орчинд тархав. Үүний дагуу цаг­даагийн байгууллагаас шалгаж буй юм билээ.
2024-12-18

У.Хүрэлсүхийн “нударган” дор УОК-ынхон гэнэт ухаан оров

Түүнчлэн сайжруулсан түлшийг олон улсын лабо­раторид шинжлүүлэх гэнэ. “Маш чанартай түлш үйлдвэрлэж байгаа” гэж эрх баригчид сүү­лийн зургаан жилийн турш суртал ухуулга хийч­хээд одоо чанарт нь эргэлзэж эхэлсэн нь ха­чир­хал­тай биш гэж үү. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн олон хүн угаартаж амиа алдсаар байхад түлшээ шинж­лүүлэхгүй юугаа хийж байсан юм бэ. Бас түл­­шийг буруу хатааснаас болоод утаа их гарсан гэх “нээлт” хийжээ. Эрх баригчдын энэ мэт “тех­­но­­­­логи”-оос ажиглавал тэд утаа ихэссэний бу­рууг нэг талаас иргэдэд, нөгөө талаас түлшинд “то­­хох” мая­гаар цаг аргацаасаар хүйтний улир­лыг дуус­гах тө­лөв­тэй.
2024-12-18

Эрчим хүчний салбарт иргэдийн аюулгүй  байдал хөсөр хаягджээ

Цахилгаантай холбоотой ослын ул­маас жилд дунджаар 500 мянга ор­чим хүн амиа ал­даж, сая сая хүн бэр­­тэж гэмт­­дэ­­гийг Дэл­хийн эрүүл мэндийн бай­­­гуул­­­лага (WHO)-ын мэ­­­дээлэлд дурджээ. Энэ төр­лийн осол нь аж­­­лын байран дахь үхлийн шалт­­­­­гааны дө­­­рөв­дү­­гээрт эрэм­­­бэ­­­­лэгд­­дэг гэнэ. АНУ-д зөв­хөн өн­гөр­сөн онд гэ­­хэд 300 га­­руй ажил­­­тан ца­­­­­­хил­­­­­гааны ос­­­лын улмаас нас барс­­ныг Хө­дөл­мө­­­­­­­рийн аюул­­гүй байдал, эрүүл ахуйн удирд­­лагын бай­­гуул­­лага (OSHA)-аас нь мэдээлсэн байна. 
2024-12-18