УИХ-ын хаврын чуулганаар 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа
УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталж, хаалтаа хийлээ. Нүүрсний экспортын хяналтыг чангатгаж, төсвийн орлогыг нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.
2023-07-07
АН: Ардын намынхан өрийн дарамтыг бууруулах бус, бүр нэмчихлээ
Мөн Засгийн газрын өр үлэмж өссөн ч түүгээр хийсэн бүтээн байгуулалт гэхээр зүйл алга. Энэ өдрүүдэд нийслэлд болж байгаа үер бол усны биш, авлигын үр дагавар” гэсэн бол иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Ардын намынхан алхам тутамдаа хааж, боомилж байгааг гишүүн Ш.Адьшаа шүүмжлэв.
2023-07-07
Төлөвшөөгүй намуудыг “төрийн хишиг”-ээр цэгцлэх үү
Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж баталлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 37 хүрсэн ч үнэндээ нэг нь л “ноёрхож” байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан нам МАН-ын дундуур “жийрэг” болж хоёр удаа олонхын суудлыг авч, сонгууль бүрээр гуравдагч хүчний 3-4 намын 2-3 төлөөлөл парламентад сонгогдохоос хэтэрсэнгүй явж ирэв. Харин сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын санал авснаар нэг намын тогтолцоо албан бусаар тогтсон гэхэд болно. Нэг намд төвлөрсөн энэ тогтолцоог задлах, “дагуул”-аас хэтрэхгүй намуудыг чадавхжуулах, төлөвшүүлэх, хариуцлагатай болгохын тулд санхүүжилттэй нь “тулж ажиллах”-аар дээрх хуульд тусгасан нь онцлог болж буй юм.
2023-07-07
ЗГ: Ургац хураалтын бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгав
Нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололт сайн үнэлгээтэй байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.
2023-07-05
“Цахим Монгол”-ын цахимжаагүй сонгууль
Бүртгэлээс “гээгдсэн” хэчнээн хүн байгааг тодорхой хэлэхэд хэцүү. Сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэх зорилго өвөрлөн хүний нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн бие нь хол ч сэтгэл нь эх орныхоо төлөө чилж явдаг учраас улс төрийн сонгох эрхээ эдлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан.
2023-07-05
Б.Батцэцэг: БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирлагийн айлчлал стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой
Тэрбээр “Монгол, Энэтхэг улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж, стратегийн түншлэлд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орны хооронд найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон ажлууд хийж ирсэн. Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг тогтмол давтамжтай хийж буй. 1959 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 40 орчим айлчлалыг харилцан хийсэн байдаг. Харилцааны ийм түүхтэй улс орон цөөхөн. БНЭУ бол манай гуравдагч хөршүүдийн дотор гол орнуудын нэг.
2023-07-05
Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар хоёрын хэнийх нь зөв бэ
Хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” хэмээн заасан бөгөөд үүнийг “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар газар ашиглуулж болно” гэж өөрчлөхөөр тусгажээ. УИХ-ын d.parliament.mn цахим хуудсанд нийтэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшуулал олгож болохоор заасан байна.
2023-07-05