Засгийн газар 16 цагаас хуралдана
Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лхагва гарагт Герман Улсад айлчлал хийхтэй холбогдуулан энэ долоо хоногийн ээлжит хуралдааныг өнөөдөр 16 цагаас хийхээр болжээ.
2022-10-10
Г.Тэмүүлэн: Төсвийг ил тод байлгах үүднээс иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна
Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишгийг тогтоосон хэлэлцүүлгийг зохион байгуулж байхаар болсон. Бид чуулганы завсарлагааны хугацаанд иргэний нийгмийн болоод төсвийн чиглэлээр мэргэшсэн албан байгууллагуудын удирдлагатай уулзаж төсвийн ил тод байдал, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр тодорхой реформыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн
2022-10-07
Н.Алтанхуяг: Энэ жилийн төсвийн нөөцийг санхүүжүүлэхэд валютын нөөц хүрэхгүй
энэ жил 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна. Тиймээс энэ төсвийн алдагдлыг нөхөөд, ганц удаа алдагдалгүй төсөв баталъя. Өөрөөр хэлбэл, Монголын гадаадын өрийг 600 сая ам.доллароор нэмэгдүүлэх эрсдэлтэй төсөв батлах гэж буй. Улсад ашиггүй зарлагыг танаад өгөөчээ гэж олон удаа шаардаж, гуйж байгаа.
2022-10-07