Хүний эрхийн сонсгол хийх хүсэлтээ уламжлав
УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ. Тус бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдлууд, хууль, хүчний байгууллагынхан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж байгаа үйлдлүүдийн талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ. Эл сонсголыг явуулах нь зүйтэй хэмээн дэмжиж АН-ын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.
2024-08-06
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ
Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ. Тэд харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, нэгдсэн дүнг гаргаж, олон нийтэд мэдээлэх, төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах зэрэг эрхийг хэрэгжүүлдэг.
2024-08-06
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.
2024-08-01
“Ачит ихт”-ийн зэсийн үйлдвэрийн далан халих эрсдэл тулгарчээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан талаар өчигдөр Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өглөө. Тус компанийн ашиглаж байгаа хүдрийн овоолго, катодын зэсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгааны болон усны хязгаарлалт тавьсантай холбоотойгоор цөөрмийн дүүргэлт нэмэгдэж, далан халих, уусмалын ууршилт температурын бууралтаас хамаарч багасах зэрэг асуудал тулгарчээ
2024-08-01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, “АПУ” хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
2024-07-31