“Эхийн алдар” I, II одонг 11 294 ээжид олголоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” I, II одон гардууллаа. Энэ сарын 20-ноос Хан-Уул дүүргийн эхчүүдэд одон гардуулж эхэлсэн бол өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрханд харьяалалтай ээж үүд “Эхийн алдар” одонгоо зүүснээр уг ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм. Энэ жил улсын хэмжээнд 11 294 ээжид одон гардуулсан юм байна. Уг одонг хүртсэн ээжүүдийн тоо өнгөрсөн оныхоос 526-гаар нэмэгдсэн бөгөөд тэдний олонх нь 34-38 настай аж. “Эхийн алдар” одонтой ээжүүд жилд 100 000 -200 000 төгрөгийн урамшуулал авдаг.
2024-05-27
СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС ЗАЙЛСХИЙХ “ДАРХЛАА”
Бид сонгуулийн тогтолцоо, хуулийн өөрчлөлт болон сонгогчийн мэдэх эрхийг хангах зорилгоор багц мэдээллийг бэлтгэн хүргэж буй. Тэгвэл энэ удаад хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл, манипуляцад хэрхэн автахгүй байх талаарх мэдээллийг хүргэж байна.
2024-05-27
Түүхэнд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөнө
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-нд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлж дуусав. 19 нам, хоёр эвслээс тойрогт 985, жагсаалтаар 385, нийт 1370 хүн нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн юм байна. Өмнө нь 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн олон нь болж байсан юм
2024-05-27
Гадаад дахь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан лхгава гарагт болж, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүр тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа
2024-05-24
Олон улсын 250 ажиглагч УИХ-ын сонгуулиар ажиллах нь
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас ИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо байгуулж, Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээжээ. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин сайд Женнифер Браш удирдах аж. үүнчлэн тэргүүн дэд даргаар Ранко Вучэвик (Серби), улс төрийн шинжээчээр Жулиа Манчин (Унгар), хуулийн шинжээчээр Мариана Скопа (Грек), Ваня Ангуэлова (Богар), хэвлэл мэдээллийн шинжээчээр Иван Годарски (Словак) нар ажиллах гэнэ.
2024-05-24
ТАНИЛЦ: НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
Наадам ирдгээрээ ирнэ гэгчээр УИХ-ын сонгууль ч дөрвөн жилийн дараа болдгоороо болж байна. Намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүрээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн. Хэдийгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй ч намуудаас тодорсон нэр “хөдлөөд” байх нь харьцангуй бага. Тиймээс аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар хамтдаа сонирхож үзье.
2024-05-22
12 жилийн дараа юуг өөрчлөв
УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх хүмүүс үндсэндээ тодорхой болж байна. 126 гишүүнийг анх удаа сонгохдоо холимог тогтолцоо ашиглаж буй энэ удаагийн сонгуулиар 48 хүртэлх хүний нэр бичсэн жагсаалтдаа хэн хэнийг багтаав гэдгээс авхуулаад сонжих зүйл бишгүй. Холимог тогтолцоогоор явуулсан 2012 оны сонгуулиас хойших 10 гаруй жилд улс төрийн нам, эвсэл, удирдлагынх нь хандлага, арга хэлбэр өөрчлөгдсөн, эсэх нь сонирхолтой.
2024-05-22
НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурал Монголд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-05-21
“Эхийн алдар” одон гардуулж эхэллээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн одонгоо авсан юм. Нийслэлийн хэмжээнд бүх ээжийг ийн дүүрэг, дүүргээр нь Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд урьж, Төрийн тэргүүн одонг нь гардуулдаг уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга тогтоосон гэхэд болно. Тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө орон нутагт ажиллан, зарим аймгийн ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.
2024-05-21