Нэр дэвшигчдийн лавлагааг олгож эхэлжээ
Тэгвэл дээрх нийтлэг шаардлагаас гадна нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3.1-т заасны дагуу банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагыг хангах ёстой. Энэ тухай лавлагааг Дээд шүүхээс олгохоор хуульд заажээ. Тиймээс Дээд шүүх энэ сарын 22-ноос хуулийн эл хэсэгт хамаарах лавлагааг олгож эхэлсэн байна. Сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй, намаасаа “виз”-ээ авсан бүх хүн уг лавлагааг авна. Өр ширгүй тухай лавлагаагаа авахын тулд иргэний үнэмлэх, сонгуулийн аль тойрогт өрсөлдөх гэж буйгаа илэрхийлсэн нэр дэвшигчийн өргөдөл, сүүлийн 10 жил байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг материал бүрдүүлэн Дээд шүүхэд хандах юм байна.
2024-04-24
Цөөнхийг цөөлөх 12 гишүүний босго
Хууль тогтоох үйл ажиллагаа болон гүйцэтгэх засаглалыг хянах боломжийг энэ мэт заалтаар нээж, шинэлэг зохицуулалт оруулах гэж байгаа бол үүнийг гардан хэрэгжүүлэх бүлэг байгуулах босго, хязгаарыг зайлшгүй эргэж харах ёстой. Үгүй бол өнөөгийн эрх баригчид хоёр нүүр гаргаж, хуурч буйгаас өөрцгүй.
2024-04-24
БНКУ-ын Парламентын дарга Нурланбек Шакиевыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
2024-04-23
Либертари нам “Гранд Монгол”-ыг түших нь
Либертари намынхан АН-д нэгдэж УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор болжээ. Хоёр намын дарга нь энэ тухай өчигдөр зарлав. Энэ нь Либертари намынхны олонхоороо гаргасан шийдвэр аж. Хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө ийн шийдвэрлэснийг тус намын дарга Д.Амартүвшин онцоллоо. Тэд АН дахь “Гранд Монгол” нэгдлийг илүүтэй түшиж ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, тус нэгдлийн дэргэдэх жигүүр, клуб байдлаар үйл ажиллагаанд нь оролцох юм байна.
2024-04-23
АН: С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн бүх материалыг нээлттэй болго
УИХ дахь АН-ын бүлгээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардав. Өчигдөр тэд ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийсэн бөгөөд тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авч, тэдэнд нөлөөлөх зорилготой байна. Тухайлбал, уламжлалт мал аж ахуйг шинэчлэх ёстой гэдэгтэй маргахгүй. Харин Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан цаг хугацаа болон хэлбэр, зохицуулалтыг нь шүүмжлэхээс аргагүй байна
2024-04-23
“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана
АН болон Олон улсын ардчилсан холбоо (IDU) хамтран энэ сарын 25-нд Улаанбаатарт “Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж, Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойших 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар ярилцах нь. Ингэхдээ манай эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж, дүгнэхээс гадна мэдээллийн технологи, дижитал платформ, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарын хүрээнд санал солилцох гэнэ.
2024-04-23
Монгол, Киргиз Улсууд улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлнэ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-04-23
Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх даваа гаргаас зогсооно
УИХ-ын ээлжит сонгуулийн ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс буюу ирэх даваа гаргаас зогсоох нь. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эл шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоохоор заасан байдаг. Улмаар санал хураалтын өдрийн маргааш буюу зургаадугаар сарын 29-нөөс сэргээх юм.
2024-04-23
Ази, Номхон далайн орнуудад тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэж байна
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай өчигдөр Бангкок хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
2024-04-23
Жон С.Браун: Монгол, Америкийн харилцаа сансар судлалын салбарт өргөжнө
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон С.Браун болон Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Чен, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ц.Амартүвшин нар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубынхантай уулзаж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2024-04-22
“Өнөр бүл”-ийнхнийг шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тодруулбал, Гавьяат багш цолоор ахмад багш Ц.Даня, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор захирал М.Өлзийчимэг нарыг шагнав. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг ахмад ажилтан Д.Минжүүр, сувилагч Н.Наранцэцэг, Алтан гадас одонг ахмад ажилтан Г.Дашмаа, Я.Зина, Ц.Сэлэнгэ, Ц.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ч.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан, Хөдөлмөрийн хүндэт медалийг Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанар, ахлах нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг, үйлчилгээний ажилтан О.Мягмарсүрэн нарт хүртээлээ
2024-04-22
Монгол Улс Тайланд руу молибдений хүдэр, жонш экспортолдог
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-04-22
“Сайн дурынхан”-ы хандыг сонгогчид л дарна
Тэмцэгч, дуучин, сэтгүүлч тэргүүтэй, УИХ-ын гишүүний сэнтийг зорих хүмүүсийн жагсаалт үргэлжилж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч сонгуульд нэр дэвших эрхтэй байхаар заасан. Тиймээс хүсэл нь байгаад санхүү нь хүрч буй хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой. Гэвч сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцсон болгон ялдаггүйг санах хэрэгтэй. Хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээ сонгогчид шийддэг юм.
2024-04-22
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт болно
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна
2024-04-22