Өрнөдгүй Евразийн төлөөх үйл явц
Ойрын өдрүүдэд дэлхий дахины улс төрийн анхаарлын төвд Хятад улс байх нь. Тэнд дэлхийн улсуудын удирдагчдыг цуглуулсан хоёр томоохон үйл явдал болох гэж буйн нэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилж, дараа нь Дорно зүгт Японыг ялсны 80 жилийн ойд зориулан Бээжинд зохион байгуулах баяр ёслолын арга хэмжээ юм. Эхнийх нь Тяньжин хотод болох бөгөөд түүнд 20 улсын төр, засгийн тэргүүн, баяр тэмдэглэхэд 30 улсын удирдагч, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно хэмээн зарлаад байгаа. Тэгэхлээр энэ долоо хоногт өмнөд хөршид 50 орчим улсын дээд хэмжээний төлөөлөгчид хуран цуглах нь.
2025-09-01
Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх нь
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкныхны хамтарсан нийгмийн хамгааллын төслийн хүрээнд “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг 2022 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдийг цар тахлын дараах үеийн хямралыг даван туулж, ядуурлаас сэргийлэх, амьжиргаагаа сайжруулахад нь зорилтот бүлэг, өрхөд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан аж. Энэ нь ч биеллээ олж, 96 хувьтай дүгнүүлсэн байна.
2025-09-01
Нарны соронзон шуурганы нөлөөгөөр цаг агаар огцом хүйтэрч, уулархаг нутгаар цас орно
Өндөр настан, зүрх, судасны өвчтэй, цусны даралт өндөртэй хүмүүсийг энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт эрүүл мэнддээ онцгой анхаарахыг мэргэжлийн байгууллагынхан зөвлөв. Учир нь эдгээр өдөр байгаль, цаг уурт тааламжгүй зүйл тохиолдож, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж. Тодруулбал, өнөөдөр наран дээр хүчтэй тэсрэлт болж, соронзон шуурга дэгдэнэ гэж Одон орон, нарны идэвхжлийн олон улсын судалгааны хүрээлэнгээс анхааруулжээ.
2025-09-01
Төр хөрөнгө хураах уу, хөрөнгөө хураах уу
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хүлээлт үүсгэв. Айдас төрүүлэв. Зарим нэгэнд улстөрийн “оноо” цуглуулах завшаан болов. Үндсэн хуулинд заасанчлан шударгаар хөрөнгөтэй болох эрхээ эдэлсэн хэн бүхэнд хамааралгүй нь ойлгомжтой. Тэд хүлээж байна.
2025-09-01
Өнөөдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам зөвхөн өнөөдөр /2025.09.01/ үйлчлэхгүй. Харин маргаашнаас үргэлжүүлэн хэрэгжинэ.
2025-09-01
Нийслэлд 27 хэм дулаан байна
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2025-09-01
SpaceX компани “Starship” пуужингаа амжилттай хөөргөв
Дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэх “Starship” пуужинАНУ-ынТехас мужаас өнгөрсөн лхагва гаргийн18.30 цагт хөөрч, задгай сансарт 60 минут орчим ниссэн байна. 2027 онд саран дээр хүн газар дуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд NASA эл пуужинг ашиглахыг зорьж буй гэнэ.
2025-08-31
Залууст зориулсан “Future engineers” арга хэмжээтэй
Аж үйлдвэр, эрдэс баялгийняам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн үндэсний ассоциац (УУҮА) хамтран “Mining week & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
2025-08-30