Монгол шүүгчид Казахстанд болох тэмцээнийг дэнслэх нь
Казахстаны Туркестан хотод ирэх сарын 13-нд болох “Eurasian dance festival-2024” тэмцээнийг Монголын шүүгчдээс А.Амармэнд, Б.Баярцэнгэл нар дэнслэхээр болжээ. Үүний зэрэгцээ Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо гадаадаас шилдэг мэргэжилтнүүдийг урьж, клубүүдийн багш дасгалжуулагч, тамирчдыг сургалтад хамруулж байна.
2024-09-19
Хяналтын камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох нь
Иргэд аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох Теле камерын хяналтын дэд төвийг аймаг, дүүргийн ЗДТГ-ын дэргэд байгуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргав.
2024-09-19
ЖАЙКА-тай хамтран кибер аюулгүй байдал, дроны мэргэжилтнүүдийг бэлдэх нь
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага (ЖАЙКА)-гийхантай хамтран сансрын технологи, дроны хууль, эрх зүйн орчны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр төлөвлөж буй гэнэ. Үүний хүрээнд манай улсын мэргэжилтнүүдийг Японд бэлтгэхэд ЖАЙКА-гаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
2024-09-19