Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийт нутгийн 10 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
2024-05-05

КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчид уулзлаа

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн Жендерийн шинжээчдийн бүлгийн уулзалт  БНХАУ-ын улсын Шанхай хотноо болжээ. Төв болон Баруун Азийн орнуудын жендерийн мэргэжилтнүүд болон 2023 оны Жендерийн тэгш эрхийн шагналын эзэд өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод ажиллалаа. КАРЕК-ийн Жендерийн аваргууд хэмээн өргөмжлөгдсөн 11 шагналтан болон КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчдийн бүлгийн (RGEG) есөн гишүүн оролцлоо. 
2024-05-05

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-05

Хүүхдүүдийг эсэн мэнд олсон "Шонхор", "Альфа"

“Шонхор” дуудлагатай эрэлч нохой нь цагдаагийн байгууллагад 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж
2024-05-04

Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад Эрдэнэтэд болно

Олимпиадад 21 аймгийн нийслэлийн 9 дүүргээс төрөл бүрд 90 багш, сурагч оролцоно. Үүний 60 нь багш, 30 нь сурагч байна.   Орхон аймгийн санаачилгаар энэ жилийн олимпиадад бага ангийн багшийн төрөл нэмэгдсэнээрээ өмнөх жилүүдээс онцлогтой болж байна.
2024-05-04

“Улсын аварга тогооч” шалгаруулах уралдаанд амжилттай оролцлоо

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн ЗДТГ, ХХААГ, Монголын Тогооч нарын холбоо, Орхон аймгийн Тогоочдын холбоо, аймгуудын Тогооч нарын мэргэжлийн холбоод хамтран Монголын үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, идээ ундааг Олон улсад сурталчлан таниулах зорилготой “УЛСЫН АВАРГА ТОГООЧ” шалгаруулах анхдугаар уралдааныг зохион байгууллаа.
2024-05-04

Хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээн эхэллээ

2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж буй.
2024-05-04

Элчин сайд М.Игавахара Эрдэнэт хоттой танилцав

Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал Орхон аймаг, Эрдэнэт хот нь Японы зарим хотуудтай найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийг хүсэж байна хэмээв. Мөн Орхон аймагт хэрэгжүүлж буй мод тарих төслийг Япон Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буйд талархаж байгаагаа уламжлав.
2024-05-04

Бага насны хоёр хүүг муу усны нүхнээс оллоо

 Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа.  Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
2024-05-04

1000 тоглоомын талбай засах аяныг эхлүүллээ

Хуучныг сэргээн засварлах, хэрэгтэй газар нь шинээр байгуулаад өгөх “1000 тоглоомын талбай” аяныг “Ургамлын далай” компанийнхан эхлүүллээ. Тоглоомын талбайгүй хотхон, хороолол нийслэлд цөөнгүй бий. Бас тоглоомын талбай байгуулах нэрээр нүд хуурсан ажил хийсэн нь ч харагддаг. Тиймээс дээрх аяны хүрээнд зарим газарт тоглоомын талбай барих зураг төсөл боловсруулж өгөх нь. Мөн барихад нь ч хамтран ажиллах гэнэ.
2024-05-03

Нэг уут хогийг нэг аяга кофегоор солих нь

Энэ сарын 4-ний бямба гаргийн 11.00 цагийн үед Богдхан ууланд алхах хүмүүсийг замд нь кофе угтах болно. Тодруулбал, “Jack’s coffee” кофе шоп, “Book and travel” аяллын үйлчилгээ, “Chuu chuu house” рестораныхан хамтран Богдхан уулын алхалтын жимд“Нэг уут хог, нэг аяга кофе” арга хэмжээ зохион байгуулах нь. “Хүн, байгаль хоёр хүйн холбоотойн адил хайр, кофе хоёр угтаа нэг л ойлголт юм” гэж зохион байгуулагчид тодотгожээ
2024-05-03

Богд хааны ордон музейд сайн дурынхныг ажиллуулна

Богд хааны ордон музейгээс сайн дурын ажилтны хөтөлбөр зарлажээ. Монгол Улсын түүх, өв уламжлалаа судлан мэдэж, соёлын өвийг хайрлан хамгаалах хүсэлтэй сайн дурын ажилтнуудыг уг хөтөлбөртөө хамруулах юм байна. Мөн музейд ажиллаж үзэн, орчин нөхцөл, уур амьсгалтай нь танилцах сонирхолтой залуусыг урьсан байна. “Манай сайн дурын ажилтны хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсын тусгай хамгаалалтын газар болох Богд хааны ордон музейтэй дотно танилцах боломжтой
2024-05-03

“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт уралдаанд оролцоорой

“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт нийтлэлийн уралдааныг “Азтай савар” амьтан асрах бүлгийнхэн оюутан залуусын дунд зарлажээ. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд манай улс анх удаа амьтдын эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай болсноороо онцлогтой юм. Тэгвэл энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлснээр гарах эерэг өөрчлөлт, бас хэрэгжүүлэх үеийн алдаа дутагдал болон тэдгээрийн шийдэл зэргийг оролцогчид бүтээлдээ тусгах юм байна.
2024-05-03

Богдхан уулын ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэнэ

АНУ, Канад улсын судлаач эрдэмтэд, МУИС-ийн судлаачид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
2024-05-03

Түүхэн аялал жуулчлалаараа түмнийг даллах Ши Ань

Монгол, Хятадын сэтгүүлчид дөрөө харшуулан хоёр орны түүхэн аялал жуулчлалын газрууд, хөгжил цэцэглэлт, нэгдэн орсон “Бүс бас зам” санаачилгын хэрэгжилттэй танилцдаг уламжлал тогтоод буй. Энэ уламжлалын дагуу Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулан өмнөд хөрш түүхэн аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлж байгаа, шинжлэх ухаан, технологи, эрдэмтэн судлаачдаа өөд нь татаж, байгаль, экологио яаж тордон арчилж, улс орноо ядуурлаас гаргаж буйг танилцууллаа
2024-05-03

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ “бай”-гаа онохгүй байна

Манай улс гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Өмнөх жилүүдэд цахим санал асуулгад эцэг, эх, сурагчид регистрийн дугаараа оруулаад л асуудалгүй хамрагдаж байсан. Харин энэ хичээлийн жилээс asuulga.eec.mn цахим хуудас руу гар утасны дугаараар нэвтрэх болсон. Заавал бүртгэлтэй дугаараар нэвтэрч, код авах юм. Гэтэл эцэг, эх, сурагчид утасныхаа дугаарыг солих, багшид бүртгүүлснээс өөр дугаар барих зэргээс асуулгад хамрагдахад асуудал үүсжээ
2024-05-03

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон
2024-05-03

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүүү хуулийн
2024-05-03