Татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурчээ
Харин нийгмийн даатгалын орлого 18.6, НӨАТ 4.5, хөрөнгийн албан татвар 32.6, гадаад үйл ажиллагааны орлого 2.6 хувиар тус тус өссөн гэнэ. Үүнээс үзвэл татварын нийт орлогын 32 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн, 20.9 хувийг нийгмийн даатгалын орлого бүрдүүлж буй аж.
2025-12-30
Тайваньд газар долоон магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 3000 айл цахилгаангүй болжээ
Тайвань нь Евразийн болон Филиппиний тэнгисийн тектоник хавтангуудын уулзварт оршдог тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Иймд ойрын өдрүүдэд 5.5- 6 магнитудын хүчтэй давтан чичиргээ үүсэх магадлалтай тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулжээ. Ташрамд дурдахад, Тайваньд 1999 онд газар 7.3 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 2000 орчим хүн амиа алдсан томоохон гамшиг тохиож байв.
2025-12-30
Ачааны машинууд мөргөлдсөний улмаас нэг иргэн нас баржээ
Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол энэ сарын 29-ний өдөр буюу өчигдөр гарчээ. Тодруулбал, ачааны машинууд мөргөлдсний улмаас нэг иргэн нас баржээ. Уг дуудлага мэдээллийг Цагдаагийн газарт ирүүлснийг шалгахад жолооч нь Бэйбэн норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
2025-12-30
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүна С.Бямбасүрэн гавьяат тамирчин цол хүртлээ
АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багш Түндэвийн Зэвгээд хүртээлээ.
2025-12-29
“Такси эрхлэгчдийг боомжилж, 77 тэрбум төгрөгөөр хятад машин оруулж ирэх гэж байна”
Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог гэсэн судалгаа бий. Албан ёсны зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжийн 221 такси өдгөө иргэдэд үйлчилж буй аж. Тиймээс хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл боловсруулж, ТЭЗҮ-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлжээ. Харин “UB cab” такси үйлчилгээнийхэн уг төслийг эсэргүүцэж, “Хувиараа такси эрхлэгчдийг боомжилж, 77 тэрбум төгрөгөөр хятад машины борлуулалтыг дэмжих гэж байна” хэмээн нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай Ерөнхий сайдын дэргэд ширүүн маргаан өрнүүлэв.
2025-12-29
Холимог тулаанч Б.Энх-Оргил МУГТ цол хүртлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ үеэр Холимог тулаанч Б.Энх-Оргил Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ цол хүртлээ.
2025-12-29
“MN tower” дахь ресторанд ахуйн хий дэлбэрч, гурван хүн түлэгдлээ
Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “MN tower” барилгад үйл ажиллагаа явуулдаг ресторанд өнгөрсөн баасан гаргийн 17.10 цагийн үед ахуйн хийн баллон дэлбэрсэн ноцтой осол гарлаа. Дэлбэрэлтэд рестораны гурван ажилтан өртөж, гарын шуу, бугалга нь түлэгдсэн байна. Тэдэнд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар шуурхай тусламж үзүүлж, ГССҮТ-ийн Түлэнхийн хоёрдугаар төвд хүргэжээ.
2025-12-29