УГТЭ-ийнхэн мэдрэлийн мэс заслын дэвшилтэт таван арга нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн энэ онд мэдрэлийн мэс заслын эмчилгээнд таван төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг үлэмж багасгасан талаараа өчигдөр мэдээллээ. Тус эмнэлэгт өнөө жил тархи, нугасны нээлттэй 1908 мэс засал хийсний 346 нь хортой болон хоргүй хавдрынх аж. Үүний 104 нь хүндрэлтэй, тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал гэнэ.
2025-12-25
Ж.Чинбүрэн: Хяналтаас алдагдсан гэх ДОХ-той 12 иргэнийг илрүүлэх ажлын хэсэг байгуулна
ДОХ-ын халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гарсан. Засгийн газраар уг асуудлыг оруулж, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж эдгээр иргэдийг илрүүлэх ажил эхэлсэн. Тархалтаас сэргийлэх үүднээс олж, тогтоох чухал байна. ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн иргэдийн нууцлалыг сайтар хамгаална" гэх мэдээллийг өглөө.
2025-12-25
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;
2025-12-25
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж яллагдагчаар татах тогтоолтой танилцжээ
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржид прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өглөө. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.2-1 дэх хэсгийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж буй аж.
2025-12-25
Дэлгүүр, цайны газар, ресторан ажиллуулахад зөвшөөрөл шаардахгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Уг төслийг санаачилсан гишүүн Н.Учрал төслөө танилцуулав. “Иргэнээ хүнд суртлаас чөлөөлье” уриан дор эл төслийг боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад учирдаг хүнд суртлыг бууруулах зохицуулалт оруулсан аж. Тухайлбал, хүнсний зах, дэлгүүр, ресторан, үсчин, гоо сайхан, цайны газар, кофе шоп, цанын бааз, бялдаржуулах төв зэрэг 30 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэхэд заавал төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ тухайгаа мэдэгдсэн даруйд ажлаа эхэлж болно гэжээ.
2025-12-24
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг албадан гаргав
Эх орондоо төрийн байгууллага, тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг залилан мэхэлсэн хэрэг үйлдэн оргон зугтсан ОХУ-ын иргэн Ц.Ц-ыг манай хууль сахиулагчид илрүүлэн албадан гаргалаа. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын “Улаан булант” хэсэгт түүнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд манай улсад хоёр жилийн өмнө орж ирэн амьдарч байжээ.
2025-12-24
Намын санхүүжилтийг ил тод болгож, авлигаас сэргийлэх тогтоолыг НҮБ-аар батлуулжээ
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын XI бага хурал Катарын Доха хотод энэ сарын 15-19-нд боллоо. Үүнд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцжээ. Мөн манай улс уг хурлын үеэр Албани, Гана, Норвег улстай хамтран Улс төрийн нам, нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай тогтоол санаачилснаа батлуулав. Тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн бусад 192 орон дэмжсэн юм. Ингэснээр дээрх конвенцын суурь зарчим болох “Иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх заалтыг олон улсын түвшинд бататгасан байна.
2025-12-24
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй боллоо
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас өмгөөлөгчийн уулзалтын өрөөг тохижуулан, орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ. Ингэснээр өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзахын зэрэгцээ хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар шүүх хуралдаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. Цахим хуралд зориулж компьютер, тоног төхөөрөмж байршуулан таатай орчин бий болгожээ.
2025-12-24
Бэлчээрийн хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтарна
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрынхан Бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэхээр НҮБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай улс тус байгууллагатай 1976 оноос хойш хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн санамж бичгийн хүрээнд Монгол орны бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, тайлангийн сан үүсгэн, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг солилцох, олон нийт болон хувийн хэвшлийнхэнд нээлттэй ашиглуулах боломж бүрдүүлэх юм.
2025-12-24
“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь
“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна. “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-аас зохион байгуулж буй тус уралдааны II шатны шалгаруулалтад хүүхэд, залуус 12 мэргэжлийн төрлөөр өрсөлдөж, шалгарсан нь ирэх сарын сүүлчээр болох үндэсний аваргад оролцох эрх авчээ.
2025-12-24
ШУТИС-д хүнд машин механизмын сургалтын дадлагын бааз байгууллаа
ШУТИС-ийн харьяа Налайх дүүрэг дэх политехник коллежид “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд тус коллежийн дэргэд уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлийн хосолсон сургалтын дадлагын бааз байгуулан, хүлээлгэн өгснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлээр энэ хичээлийн жилд 23 суралцагч элссэний дөрөв нь эмэгтэй гэнэ. Хосмог гэх энэхүү сургалт нь онолын мэдлэг олгохоос гадна ажлын байран дээр дадлага хийлгэх, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх буюу ажиллангаа суралцах боломж олгодгоороо давуу талтай аж.
2025-12-24
Шинэ жилийн баярыг хэтрүүлж биш, хэмнэж тэмдэглэх хандлага тогтож байна
“Бага зэрэг л жадайж байна, энэнээс том гэвэл нэлмийнэ. Бас энэ даашинзны өнгө өөрт чинь тун сайхан зохиж байна, хямдруулаад 230 000 төгрөгт ав. Төсвийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байгаагаас гоёлын олон даашинз, хувцас хий дэмий “дарагдчихлаа”. Энэ жил ер нь орлого тааруу, худалдан авагч цөөн байна” хэмээн чих дэлсэх нь бидний нэрлэж заншснаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд. Шинэ жилийн баярын уур амьсгал арванхоёроос нэгдүгээр сарыг хүртэл үргэлжилдэг манай орны хувьд энэ үеэр дэлгүүр, худалдааны төвийн лангуунд гоёлын даашинз, “үнсгэлжингийн шаахай”, ботинк, “шилэн” тирко зэрэг нь өвлийн гутал, зузаан хүрэмтэй өрсөлдөн, яг л зуныг санагдуулан солонгордог онцлогтой.
2025-12-24