Хошёорюү С.Бямбасүрэн Лондонд түрүүлэв
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 100 жилийнхээ ойн хүрээнд Англи улсад тойргийн башё зохион байгуулав. Лондон хотод таван өдөр үргэлжилсэн тус башёд дээд зиндаанд зодоглодог Монголын сүмочдоос Хошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил, Онокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа нар хүч сорьсон.
2025-10-21
Э.Содномпэлжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, ОУХМ Д.Жигмэд нар оролцлоо. Насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд Э.Содномпэлжээ 243 кг-ыг шахаж, дэд байр эзлэв. Ес дэх шагналаа гардаж буй тэрбээр тив, дэлхийн тэмцээнээс нийт гурван алт, зургаан мөнгөн медальтай болж байна.
2025-10-20
Улсын аварга тамирчин тодроход хоёр уралдаан үлджээ
Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “BAJA MONGOLIA 250” 22 дахь удаагийн уралдааны УАЗ ангилалд “ZEV racing” багийн тамирчин Э.Батнайрамдал, Я.Наранхүү нар аваргалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. “SUV” ангилалд өрсөлдсөн оролцогчдоос “Отгонтайж”, “Хангайн саарал” ХХК-ийн Ю.Эрдэнэтөмөр, Ю.Чинтөмөр нар тү¬ рүүлсэн юм.
2025-10-16
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, Азийн насанд хүрэгчдийн хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяр тивдээ амжилтын чансаагаар 295.93 оноогоор III байрт эрэмбэлэгджээ.
2025-10-15
Э.Тэмүүжин аваргын төлөө тоглоно
Тайланд улсад зохион байгуулж буй биллиардын спортын нэг төрөл болох хэйболын олон улсын тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид оролцож байна. Тэднээс шигшээ наймд Г.Гантулга, 16-д Билгүүн, 32-т Т.Амаржаргал шалгарав. Г.Гантулга Англи улсын шилдэг тоглогч Андрев Пагеттыг 9:3-аар буулган авч, ОУХМ цолны болзол хангасан юм.
2025-10-13
Дэлхийн дэвжээнд Монголоо таниулсан тулаанч
Б.Алтанчимэг хэмээх насандаа баймгүй хэрсүү, дайчин зантай, зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмүүлдэг шавилхан охиныг монголчууд мэддэг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Тэрбээр гаргасан амжилтаараа олонд танигдталаа чимээгүй хөдөлмөрлөсөн. Тэр ч байтугай бокс, олон улсын таеквондо, жиү жицүгээр хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ эхэндээ тас нууж, хэдэн сар бэлтгэл хийсний дараа ээждээ хэлэхэд харин ч дуртай дэмжсэн гэдэг.
2025-10-10
Г.Ган-Орхон Азийн аварга боллоо
Йордан улсын Амман хотод биллиардын спортын нэг төрөл болох хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-нд зохион байгуулахад олонулсынхэмжээниймастер(ОУХМ) Н.Дэлгэрхүү, Д.Дамдинжамц, Э.Ариунцэцэг, Г.Ган-Орхон нар улсаа төлөөлж оролцлоо. Эмэгтэйчүүдийн ангилалд “Champions” клубийн тамирчин, улсын аварга Г.Ган-Орхон тус төрөлд тив, дэлхийн медальтнуудыг хожиж тэргүүлсэн Монголын анхны эмэгтэй тоглогч болов.
2025-10-09
Я.Бэгз УАШТ-ий таван төрөлд түрүүлсэн анхны тамирчин боллоо
Ширээний теннисийн ахмадын улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээний 80- аас дээш насныхны ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчдаас Н.Галпүрэв түрүүлж, энэ спортоор тууштай хичээллэвэл хэдэн насандаа ч амжилт гаргах боломжтойг өөрийн биеэр залууст үлгэрлэн харуулав.
2025-10-07
И.ЦЭЛМҮҮН: Одоо надад тивийн тэмцээний медаль л дутуу байна
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 6А ангийн сурагч, “Босоо ноён” клуб, Сүү” хувьцаат компанийн тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, дэлхийн шатрын холбооны мастер И.Цэлмүүн өсвөр үеийнхний шатрын олон улсын тэмцээнд нэг бус удаа амжилт гаргаж, эхорныхоонэрийг өндөрт өргөж яваа шатарчдыннэг. Өвөө, ах хоёрынхоо шатар тоглохыг уйгагүй харж, сурсан тэрбээр хэдхэн жилийн дараа мэргэжлийн тамирчин болж, дэлхийн шилдгүүдтэй хөлөг дээр ана мана “тулалдана” гэж тухайн үед төсөөлөөгүй биз ээ.
2025-10-03
Үндэсний шигшээ багийнхан эхний 10 сард 135 медаль хүртээд байна
Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн спортын 27 (өвөл, зун, паралимп) төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлагад нийт 254 тамирчин бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцсон. Энэ оны эхний 10 сарын байдлаар тэд олон улсын тэмцээнээс одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртжээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль гардсан юм.
2025-10-02
М.Тэлмэн “Дэлхийн цом”-д аваргаллаа
БНСУ-д зохион байгуулсан сонгодог дартсын Дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ баг 47 улсын тамирчидтай ур чадвараа сорилоо. Таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд өсвөр үеийнхний ангилалд М.Тэлмэн аваргалж, түүхэн ялалтыг багтаа авчирлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэхтоглолтод ХБНГУ-ын тамирчин Этан Пулхамыг 4:3-аар хожсон юм.
2025-09-30
Б.Гончигсүрэн гран приг алтан медальтай өндөрлүүлэв
Өмнөд хөршийн Чиндао хотод зохион байгуулсан жүдо бөхийн гран при тэмцээний сүүлчийн өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар “Их дуулга” тэмцээний аварга, ОУХМ Б.Гончигсүрэн тэргүүлэв.
2025-09-30
Э.АРИУНЗАЯА: Муай тай миний дотор орших тэс өөр хүнийг сэрээсэн
Хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой, ном унших дуртай Э.Ариунзаяагийн сэтгэл муай тай спортод татагдах болсон нь гэрийнхнийг нь ихэд гайхшируулсан гэдэг. Охиноо тулааны төрлүүдээс хамгийн эрсдэлтэйг нь сонгож хичээллэхэд аав, ээж нь эхэндээ тийм ч дуртай байгаагүй аж. ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн интерьер дизайны ангид суралцдаг тэрбээр одоо Монголын муай тайн холбоо, “Garuda BJJ & MMA” клубийн тамирчин юм.
2025-09-30
Жүдочид “Чиндао 2025”-д багаараа III байрт жагсаж байна
БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулж буй жүдо бөхий гран при тэмцээнд Монголын 15 тамирчин үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлагад зодоглов. 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин хүч сорьсон тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат багийнхаа шагналын салхийг хагалж хүрэл медаль хүртсэн.
2025-09-29
Ц.АНАНД: Бодлого бодолтын төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон
Шатраар хичээллэдэг өсвөр үеийн тамирчдаас “Эрдмийн жигүүр” сургуулийн 6a ангийн сурагч, улсын аварга Ц.Ананд цахиур хагалж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх нарын удирдлагад бэлтгэл сургуулилалт хийсэн цагаас түүний ур чадвар жилээс жилд сайжирч, олон улсын тэмцээнд нэг бус удаа түрүүлэв. Өдгөө 2000 оноотой дотоодын чансааг тэргүүлж эхэлсэн тэрбээр насныхаа ангилалд “цойлж”, үеийнхээ шилдгүүдийг хөлөг дээр буулгаж авч тив, дэлхийн медальтан болсон.
2025-09-25